Олимпын наадмын бэлтгэл ажилтай танилцав
2019-01-31 09:52:24 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 29-нд, Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах Бээжингийн Яньчин болон Жанчхүүд очиж, Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэрээр Жанчхүүгийн Чүнлийн Гү Яншү талбайд очиж, барилга байгуулалтаа үргэлжлүүлж байгаа дугуй тавцангаас цанаар гулгах үндэсний төв, хээрийн цанаар гулгах төв, биатлоны төв, Жанчхүүгийн өвлийн олимпын хотхон, сноубординг, чөлөөт цанаар гулгах тэмцээн зохиох Юньдин цанын парк зэрэг газартай танилцжээ.

Бах Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын төлөвлөгөө, бүх ажлын ахицад өндөр үнэлгээ өгч, Бээжингийн өвлийн олимпын наадам бол “2020 оны олимпын хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлж эхэлснээс хойших анхны олимпын наадам бөгөөд олимпын үйл хэрэгт шинэ хувь нэмэр оруулсаар байгаа юм гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124068382