Элчин сайд Шин Хаймин Хятад хэлний сайн дурын багш нарын сургалтын нээлтэд оролцлоо
2019-01-24 15:20:31 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад хэлний сайн дурын багш нарын сургалтын анги Отгонтэнгэр их сургуулийн Монгол Хятадын найрсаг солилцооны төвд энэ сарын 12-нд нээлтээ хийлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, МУИС-ийн Күнзийн институтийн захирал Жү Жюньли болон Хятадаас ирсэн сайн дурын 128 багш оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин нийт багш нарт шинэ оны мэнд дэвшүүлээд, тэрээр хэлсэн хэлэхдээ, өөрчлөлт шинэчлэлийн 40 жилд Хятад Улсын нийгэм эдийн засгийн хөгжил дэлхийд гайхагдах амжилтад хүрсэн. Ши Жиньпин дарга өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ойн их хурал дээр хэлсэн үгэндээ шинэчлэл хийх нь урт хугацааны, хүндрэл бэрхшээл ихтэй, хүнд бэрх ажил бөгөөд зайлшгүй дараа үедээ уламжлуулан хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг тодотгосон. Та бүхний дунд ихэнх багш нар маань 90 оны, бүүр 95 оны багш нар ч байна. Энэ бол 8-аас 9 цагийн нар шиг маш эрч хүчтэй, хийж бүтээх хүсэл зорилгоор дүүрэн байна. Та бүхэн өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний ололт амжилтыг биеэрээ мэдэрч яваагийн хувьд эх орноороо бахархаж байгаа байх. Иймд та нөхдийг улсынхаа их бодлогыг тууштай дагаж мөрдөн, цаг үе шинэ үеийн та нөхдөд хүлээлгэж буй чухал үүргийг нэр төртэйгөөр биелүүлж, Хятадын их сэргэн мандалтын төлөө хичээн зүтгэхийг хүсэж байна гэв.

Элчин сайд Шин Хаймин мөн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж байна. Ялангуяа 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийснээр хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлэн, хоёр улсын ард иргэдийн харилцаа улам бүр нэмэгдэж байна. Өнөө үед Монголын нийгэмд хятад хэлийг сурч мэдэх эрэлт улам бүр нэмэгдэж байгаа нь та бүхний хувьд маш том орон зай. Манай сайн дурын багш нар өөрсдийн ур чадвар, мэдлэг боловсролоо дайчлан, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам бүр нэмэгдүүлж, Хятадын соёлыг Монголчуудад таниулж, Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд бэлэг барьж чадна гэдэгт итгэлтэй байна.

Сайн дурын багш нар шинэ үеийн залуусын улс эх орныхоо төлөө гэсэн дайчин сэтгэлээр хичээнгүйлэн ажиллаж, Хятад хэл соёлыг түгээн дэлгэрүүлэн, Хятад Монгол хоёр орны ард иргэдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв.

Үйл ажиллагааны үеэр, Сайн дурын багш нар Хятадын онцлог соёлыг харуулсан урлагийн үзүүлбэр толилуулав.

Хятад Улс 2005 оноос Монгол руу Хятад хэлний сайн дурын багш нарыг илгээж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл нийт 14 ээлжийн 1644-н багш Монгол Улсын , аймаг нийслэлийн 51-н сургуульд нийт 10000 гаруй хүүхэд залуучуудад Хятад хэл заан сургаж, Хятад Монголын найрамдалд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124036865