Харилцан визээс чөлөөлжээ
2019-01-11 11:40:46 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2018 оны Консулын ажлын мэдээллийн хэрэгслийн танилцуулах хурал энэ сарын 9-нд ГХЯ-д болж, өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацааны консулын ажлын салбарын өөрчлөлт хийгээд 2018 оны консулын ажлын онцлог, өөрчлөлтийн арга хэлбэрийг танилцуулсны зэрэгцээ 2019 оны консулын ажлын чиг хандлагыг танилцуулсан байна. Эдүгээ Хятад улс болон 14 улс орон харилцан визээс чөлөөлсөн байна. Үүнд: Арабын Нэгдсэн Эмират Улс, Барбадос, Бахама, Босни, Эквадор, Фижи, Гренада, Мавритани, Сан-Мариногийн Бүгд Найрамдах Улс, Seychelles, Серби, Тонга, Беларусь улс, Катар зэрэг 14 улс орныг багтаасан байна. Үүнээс гадна 15 улс орон ба бүс нутаг нь Хятад улсын иргэдийг визээс чөлөөлж, хилээр орох эрхийг олгосон бөгөөд 44 улс орон ба бүс нутаг нь Хятад улсын иргэдэд газар дээр нь виз авах амар хялбар нөхцөлийг хангаж өгсөн байна хэмээн чиг хандлагыг хариуцсан ажилтан танилцуулсан байна.

Энгийн паспорттай Хятадын иргэд визээс чөлөөлөгдөх ба газар дээрээс нь виз авч, 72 улс орон буюу бүс нутагт зорчиж болно. Үүнээс гадна Хятад улс 42 улсаас виз авах гар гүйцэтгэлийг 71 хувиар хялбар болгох тогтоол гаргажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123976942