Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүлээн авалт болов
2019-01-11 11:04:39 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүлээн авалт энэ сарын 10-нд Бээжин хотноо болж, Хятад улсын дэд дарга Ван Чишань тус арга хэмжээнд оролцон үг хэлжээ.

Тэрээр, “40 жилийн гараанаас Хятад, Америк шинээр эхэлж, хоёр тал тогтвортой хамтран ажиллаж, хоёр орон төдийгүй дэлхий нийтэд үр өгөөжөө хүртээх ёстой” гэжээ.

Хятад улсын дэд дарга Ван Чишань, “Хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголт Хятад, Америкийн харилцааг улам хөгжүүлэх чиг зааж өглөө. Хятад, Америкийн харилцаа өнөөгийн хамгийн боломжтой, хамгийн нөлөө бүхий хоёр талт харилцааны жишиг болоод байна. Өнгөрсөн 40 жилээ эргэцүүлэхэд Хятад, Америкийн харилцаа олон бэрхшээлийг сөрж, тухайн үед төсөөлөөгүй асар их амжилтад хүрч, хоёр орны ард иргэдэд үр ашиг хүртээгээд зогсохгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ахиулсан юм” гэжээ.

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Тэрээр, “Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс өөрийн замналаа тууштай баримтлан, ажлаа сайтар хийж, ард түмнээ илүү аз жаргалтай амьдруулах болно” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123976708