Элчин сайд Шин Хаймин Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджавтай уулзав
2019-01-09 17:15:43 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

1-р сарын 7-нд Элчин сайд Шин Хаймин Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавтай ажил хэргийн уулзалт хийлээ.

МЭТНБ-ын Ерөнхийлөгч ноён Д.Загджав уулзалтын эхэнд Хятадын ард түмэнд шинэ оны мэнд хүргэв. Тэрээр, энэ жил бол Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн МЭТНБ байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан хоёр улс цуврал тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулна. Мөн би энэхүү завшааныг ашиглан бид БНХАУ-ын ЭСЯ болон бусад байгууллагатай дээрх арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг сайтар хангаж хоёр улсын ард түмний найрсаг хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэлээ.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, 70 жилийн ойгоо тэмдэглэх нь хоёр улсын харилцааны хөгжлийн замын тэмдэглэгээ нь бөгөөд хоёр улсын Засгийн газар, бүхий л салбарынхан, нийгмийн өргөн оролцоо хэрэгтэй. МЭТНБ болон бусад байгууллага тэмдэглэлт ажлуудыг дэмжиж, санал бодлоо хуваалцахад таатай байх болно. БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс та бүхний ажлыг дэмжиж, энэ жилийн тэмдэглэлт ажлуудыг хамтдаа амжилттай тэмдэглэж хоёр улсын ард түмний харилцааг улам ойртуулах болно гэлээ.

Уулзалтад Улс төрийн зөвлөх Гао Фэн-Ин оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123968023