Ши Жиньпин Кубын удирдагчдад баярын цахилгаан илгээв
2019-01-02 16:15:03 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 01-нд Кубын хувьсгал ялсны 60 жилийн ойг тохиолдуулж, Кубын КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Раул Кастро, Кубын Төрийн зөвлөлийн ерөнхийлөгч бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Диас Канель нарт баярын цахилгаан илгээж, ХКН, Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэсэн байна.

Ши Жиньпин Раул Кастрод илгээсэн баярын цахилгаандаа: Хоёр орны найрамдлын харилцааг бид их чухалчилдаг. Тантай хамтран хоёр орны харилцааг урагшлуулахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин Диаз-Канельд илгээсэн цахилгаандаа: Хоёр орны харилцааны шинэ эриний хөгжлийн төлөвлөгөөг бид хамтдаа гаргасан. Тантай хамтран зүтгэж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Мөн өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Диаз Канельд баярын цахилгаан илгээж, Хятад, Куба харилцан ойлголцон дэмжиж, хоёр орны харилцаа бүх талаар хөгжиж байна. Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр Хятад, Кубын уламжлалт найрамдал улам бэхжихийг хүсэн ерөөе гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123938215