Ши Жиньпин даргын айлчлал амжилттай өндөрлөж, эх орондоо буцан ирлээ
2018-11-22 17:02:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин Папуа Шинэ Гвиней, Бруней Даруссалам, Филиппин зэрэг улсад төрийн айлчлал хийж, Ази, Номхон далайн арлын орнуудын удирдлагуудын уулзалт болон 26 дахь удаагийн АПЕК-ийн орнуудын удирдлагуудын албан бус уулзалтад оролцоод энэ сарын 21-ний үдээс хойш Бээжинд буцан ирэв.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга бөгөөд Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шюшян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И, Бүх Хятадын УТЗЗ-ийн дэд дарга, Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дарга Хэ Лифэн нар хамт хүрэлцэн ирсэн байна. Тухайн газрын цагаар 21-ний үдээс хойш, Ши Жиньпин дарга Манилагаас эх орондоо буцах үед Филиппиний Засгийн газрын өндөр албан тушаалтнууд нисэх онгоцны буудлаас үдэв.

Манилагаас гарахын өмнө Ши Жиньпин дарга Филиппинд суугаа Хятадын харьяат болон иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж, тэдний Филиппиний хөгжил болон Хятад Филиппиний найрсаг хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123753838