Ши Жиньпин Филиппиний хэвлэлд гарын үсэгтэй зохиол нийтлүүлэв
2018-11-20 17:30:38 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ, Энэ сарын 19-ний өдөр Филиппинд төрийн айлчлал хийхийн өмнө Хятад улсын дарга Ши Жиньпингийн "Хятад Филиппиний харилцааны шинэ ирээдүйг хамтдаа нээе" хэмээх гарын үсэгтэй зохиолыг Филиппиний "Од сонин", "Манила мэдэгдэл", "Daily Tribune" зэрэг хэвлэл нийтлэв.

Хятад Филиппиний харилцааны шинэ ирээдүйг хамтдаа нээе

БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн урилгаар миний бие Филиппин улсад төрийн айлчлал хийх гэж байна. Филиппиний уул ус, байгаль нь үзэсгэлэнтэй бөгөөд иргэд нь цайлган цагаан, улсын хөгжил нь өдөр ирхүүйеэ сайжирч байна. Би энэ удаагийн айлчлалд итгэл найдвар дүүрэн байна. Энд миний бие Филиппиний ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлэхийн дагуу сайн сайхан ерөөл дэвшүүлж байна!

Хятад, Филиппин тэнгис далайгаар алсалж буй бөгөөд өнөөгөөс 1000 жилийн өмнө онгоцоор харилцан айлчилж, худалдаагаа хөгжүүлж байсан байна.

Дутерте Ерөнхийлөгчийн байрандаа гарсны дараа Хятад, Филиппин харилцан яриа зөвшилцөлөө хийж Өмнөд тэнгисийн асуудлыг шийдвэрлэж, хоёр улсын харилцаа саад бэрхшээлүүдийг даван туулж сайн тийш хөгжүүлжээ. Өнөөгийн байдлаар Филиппиний ард түмэн Дутерте Ерөнхийлөгчийн удирдлагаар "Нийгэм, эдийн засгийн хөгжлийн арван төлөвлөгөө", "Ихээр бүтээн байгуулах" төслүүдийг хэрэгжүүлж, улсаа цэцэглүүлэн хөгжүүлж байна. Хятадын ард түмэн ч гэсэн "Хос зуун жил"-ийн хөгжлийн зорилт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байна.

Миний энэ удаагийн айлчлалын гол зорилго бол Ерөнхийлөгч Дутертетэй хамт шинэ нөхцөл байдалд Хятад Филиппиний бүх талын хамтын ажиллагааг дээшлүүлэх тухай санал бодлоо гүнзгий солилцож, бүх талын төлөвлөгөө боловсруулж, Хятад Филиппиний харилцааг нэн дээд түвшинд хүргэн улам ихээр хөгжүүлэх явдал юм.

Улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, Хятад, Филиппиний харилцааг тогтвортойгоо хөгжүүлнэ.

Хамтын ажиллагааг баримталж, Хятад, Филппиний харилцааны үндэс суурийг бататгана.

Иргэдийн сэтгэлийн харилцан ойлголцлыг баримталж, Хятад, Филппиний харилцааг өнө мөнхийн болгоно.

Хамтдаа хожихыг баримталж, Зүүн Азийн хамтын ажиллагааны хөгжлийг ахиулна.

40 жилийн өмнө Хятад улс өөрчлөлт нээлтийн замыг эхлүүлжээ. 40 жилийн хугацаанд зоригоо хөвчилж, хүчлэн тэмцсэний ачаар Хятадын ард түмэн хоёр гараараа улс болон үндэстний хөгжлийн агуу түүхийг бичжээ. Хятад улс нь дэлхийн эдийн засгийн хоёрдугаар том цогц, нэгдүгээр том аж үйлдвэрийн улс, нэгдүгээр том бараа бүтээгдэхүүний худалдааны улс, нэгдүгээр том валютын хадгаламжтай улс болсны хувьд, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмэр 30 хувьд хүрч, НҮБ-ын стандартын дагуу 700 сая хүнийг ядуурлаас ангижруулсан байна. Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, гадаад нээлтээ өргөтгөсөөр байна. Бидний өөрчлөлт шинэчлэлт зогсохгүй бөгөөд нээлттэй байдлаа улам нэмэгдүүлэх болно.

Хятадын тал Филппиний талтай хамтдаа боломжийг ашиглан хөгжлийг дагаж, энх тайван, итгэл, эе найртай байхыг эрхэмлэдэг Азийн орнуудын уламжлалыг бадруулж, хоёр улсын харилцааг бататган хөгжүүлж, хоёр улс болон Азийн сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээн байгуулцгаая!

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123742290