Хоёр орны харилцаа улам өндөр түвшинд хүрэхийг хүсэн хүлээж байна—— Папуа Шинэ Гвинейн нийгмийн бүх салбарынхан Ши Жиньпин даргын айлчлалыг өндрөөр үнэлэв
2018-11-18 18:04:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Моресбийн 11 дүгээр сарын 16 -ны өдрийн цахидгаан мэдээ Ши Жиньпин дарга Папуа Шинэ Гвинейд төрийн айлчлал хийж, “Хятадын моод” Папуа Шинэ Гвинейд газар авч эхэллээ. Папуа Шинэ Гвинейн бүх салбарынхан хоёр орны харилцааны үндэс зузаан, ирээдүй гэгээн, Ши даргын энэ удаагийн айлчлал маш их утга төгөлдөр боллоо хэмээн үзэцгээж байна. Айлчлалын үеэр, Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Онейлтой хэлэлцээ хийж, Хятад Бруней хоёр орны харилцааг харилцан хүндэтгэж, хамтаар хөгжих стратегийн түншлэлийн харилцаа болгохоор санал нэгтэй тогтсон байна. Брунейн Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын (АПЕК) сайд Ткаченко хоёр орны харилцааг: “Бруней Хятадын хамтын ажиллагаа маш сайн байгаа, цаашдаа бүр сайн болно” гэж үнэлсэн байдаг. Тэрээр, Бруней дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловрол, аялал жуулчлал зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хүсэж байна. “Хятадын жуулчид Брурнейд нэн олон ирэх болтугай” гэсэн байна. 

Тэрээр бас, Ши Жиньпин дарга, Номхон далайн арлын орнуудын удирдлагуудтай уулзаж, харилцааныхаа байр тогтоолтыг дээшлүүлсэн нь арлын орнуудад авч хэлбэл асар их ач тустай юм. Хятад улс нь энэ бүс нутгийн эдийн засгийн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

Ши Жиньпин дарга Онейлтой уулзахдаа, хоёр талаараа “Нэг бүс-Нэг Зам”-ын хүрээнд хөгжлийн стратегийн холбоосоо бэхжүүлж, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт богино хугацаанд санал нэгдэж, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа ахиулах хэрэгтэй гэдгээ илэхийлсэн байна. Брунейн албан хаагчид, ард иргэд үүнээс гүн урамшуулал хүртлээ гэж илэрхийлцгээж байлаа. “Энэ бол маш сайн томоохон мэдээ. Хоёр орны харилцаа улам өндөр түвшинд хүрэх болно” гэж Онейлын төрсөн нутаг Өмнөд Хайлендс мужийн захиргааны дарга Каэтан хэлэв. Каэтан “Нэг бүс-Нэг зам” бол гайхамшигтай санаачилга гэж магтжээ. Тэрээр, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр нь Өмнөд Хайлендс мужид бодит үр өгөөж хүртээж, “Манай мужийн төмсийг Хятад орон импортлохыг хүсэж байна” гэжээ. Өмнөд Хайлендс мужийн дарга Улиям Пои: “Бид Хятад улсыг хамтын ажиллагааны гол түншээ гэж үздэг, бид Хятад улстай бүх салбарт хамтран ажиллахыг хүсэж байна” гэжээ. Тэрээр бас, Номхон далайн арлын орнуудууд Хятад улс тус бүс нутгийг хүндэтгэн үзэж байгааг мэдэрч байна. Хятад улс Папуа Шинэ Гвинейг оролцуулсан Номхон далайн арлын орнуудад хөрөнгө оруулахыг хүсэж байна. “Энэ бол хоёр талаараа хожих хамтын ажиллагаа мөн” гэжээ. Моресбийн Олон улсын хурал үзэсгэлэнгий төв бол энэ жилийн АПЕК-ийн удирдлагуудын уулзалтын долоо хоногийн нэгэн хэсэг болно. Олон улсын хурал үзэсгэлэнгий төвийн хэвлэл мэдээлэл халилцаа холбооны ажилтан Рафаэль Улангу: “Ши Жиньпин даргын айлчлал хоёр орны харилцаа, найрамдалт хамтын ажилагааг улам илүү ахиулж, Брунейд нэн олон тусламж олгох болно” гэжээ. Өмнөд Хайлендс мужийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэн Йохан Кангэй, Ши Жиньпин даргын айлчлал нэн их бизнесийн боломжийг авчрах болтугай гээд хэдийгээр Хятадад очоогүй ч гэсэн, Хятадын цахим худаалааны системийг ашиглаад хүрсэн амжилтын талаар сэтгэгдэл гүн байна гэлээ.  

Папуа Шинэ Гвинейн АПЕК-ийн Үйлдвэр худалдааны зөвлөлийн дарга Дэвид Тува: “Бид ‘Нэг бүс-Нэг зам’ санаачилгыг дэмжих бөгөөд түүнд дуртайяа оролцоно” гэжээ. (Мэдээлэлийг бичсэн сурвалжлагч: Жан Нин;оролцсон сурвалжлагчид: Жань Янь, Мө Хуа-Ин, Бай Шюй, Ван Вэньди, Фэй Лена, Линь Хао)

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123648076