Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжерыг хүлээн авч уулзав
2018-11-09 17:45:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

8-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын танхимд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжерыг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, Киссинжер бол Хятадын ард түмний хуучин найз, Хятад, Америкийн харилцааны хөгжилд түүхт хувь нэмэр оруулсан юм. Бид үүнийг мартахгүй. 40 гаруй жилийн турш, Хятад, Америкийн харилцаанд олон хүчир зовлонг туулж ирсэн боловч ерөнхийдөө тогтвортой хөгжиж ирсэн. Өнөөгийн дэлхий ертөнцөд 100 жилд тохиолдоогүй өөрчлөлт гарч байна. Олон улсын нийгэм Хятад, Америкийн харилцааг үргэлжлэн зөв замаар урагш хөгжихийг хүсэн хүлээж байна. Би ерөнхийлөгч Трамптай Аргентинд болох Их 20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзалт хийхээр товлоод байна. Хоёр талаараа хамтаар сонирхож байгаа асуудлаар саналаа гүнзгий солилцох болно.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Америк харилцан тал талынхаа стратегийн зорилтдоо зөв магадлалт хийх хэрэгтэй. Хэсэг хугацаанд Америкийн дотоодод Хятадтай холбоотой назгай дуун нэмэгдэж байгааг анхаарууштай. Хятад улс энх тайван хөгжлийн замыг баримталж, сөргөлдөхгүй, эсэргүүцэлдэхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар хожих Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэхээр чармайж байна. Америкийн талтай эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр харилцан ойлголцон, харилцан найр тавих үзэл ухамсраар найрсгаар зөвшилцөн хоёр орны харилцааны хөгжилд оршиж байгаа асуудлыг зохистой зохицуулахад бэлэн байна. Үүний зэрэгцээ Америкийн тал ч Хятадын сонгосон замаараа хөгжих эрх болон зүй ёсны эрх ашгийг хүндэтгэж, Хятадын талтай нэгэн чиглэлээр урагшилж, Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөжлийг хамтаар хамгаалах хэрэгтэй гэжээ.

Киссинжер хэлэхдээ, Америк, Хятадын харилцаа шинэ үе шатанд орох чухал үед Хятадад дахин айлчилж Ши Жиньпин даргатай уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд би олон удаа Хятадад айлчилж, Хятадын хөгжлийг нүдээр харсан юм. Өнөөгийн нөхцөл байдалд Америк, Хятадын хамтын ажиллагаа нь дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлд маш чухал ач холбогдолтой юм. Энэ талаар би Хятадад өнөдр үнэлгээ өгч байна. Америк болон Хятадын харилцааг хөгжүүлэхэд стратегийн сэтгэхүй болон алсын харалттай байх хэрэгтэй бөгөөд талууд харилцан ойлголцон стратегийн нэвтрэлцлийг эрчимжүүлж, хамтын ашиг тусаа тасралтгүй өргөтгөж, зөрчлийг сайтар шийдвэрлэж, дэлхий дахинд Америк, Хятадын хамтын ашиг тус нь зөрчлөөсөө хамаагүй их байна гэдийг мэдрүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Трамп болон дарга Ши Жиньпингийн Аргентинд болох их 20-ын дээд хэмжээний уулзалтын үеэрх уулзалт амжилтад хүрэхийг хүсэж байна гэжээ.

Уулзалтад Ван и оролцожээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123691172