Монгол Улсын Барилга хот байгуулалтын дэд сайд Эрээн хотод айлчиллаа
2018-11-09 17:30:06 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улсын Барилга хот байгуулалтын дэд сайд Эрээн хотод айлчиллаа.

Монгол Улсын Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн саяхан Эрээн хотод айлчилж, Хятад Монгол хоёр улсын Эрээн хот болон Замын-Үүдийн хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын байдлыг газар дээр нь хүрч судалсны зэрэгцээ Эрээн хотын орлогч дарга Гүө Пинван хурал зохион байгуулж, хоёр тал хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн холбогдох асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Гүе Пинван дарга дэд сайд Ш.Лхамсүрэнг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Эрээн хот болон Замын-Үүдийн хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төсөл нь Хятад, Монгол хоёр улсын удирдлагын тохиролцоонд хүргэх улсын зэрэглэлийн томоохон төсөл болохыг дурдан гаргасан байна. Хятадын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Худалдааны танхим болон Эрээн хотын нам засгаас тус төслийн ажлыг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, одоогоор Хятад, Монгол хоёр улсын хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж, таамаглаж байгаагаар 2019 оны сүүлчээр албан ёсоор ашиглалтад орох болно. Эрээн хотын Засгийн газраас Хятад улсын Жэжян Их Сургуулийн мэргэжилтэнтэй хамтран “Хятад, Монгол хоёр улсын Эрээн хот болон Замын-Үүдийн хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ерөнхий төсөл”-ийг эмхтгэж, “Ерөнхий төсөл” боловсруулсны дараа Монголын талд тушааж, холбогдох талын ярилцлага өрнүүлэх болно гэлээ.

Ш.Лхамсүрэн: Эрээн хотын Засгийн газрын удирдлагын уулзалтад талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монголын талын барилга хот бүтээн байгуулалтын хүрээний мэргэжилтэнг дагуулан Хятад, Монгол хоёр улсын Эрээн хот болон Замын-Үүдийн хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ерөнхий төсөл болон холбоо үүсгэх арга замын талд солилцоогоо ахиулахын зэрэгцээ Хятадын талаас барилга хот байгуулалтын хүрээний мэргэжилтнээр тусгай сэдэвт хурал хийлгэж, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төлөвлөлтийн зураг төсөл зэрэг хэлэлцээрийн эргэн тойронд саналаа солилцохыг хүссэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123691062