Ван Чишань Сингапурт айлчиллаа
2018-11-08 16:10:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сингапурын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Ван Чишань 11-р сарын 5-7-ны өдрүүдэд тус улсад айлчилж, ерөнхийлөгч Халима Якоб, ерөнхий сайд Ли Шяньлүн нарыг тус тус хүлээн авч уулзжээ.

Сингапурын ерөнхийлөгч Халима Якобтай уулзах үер Ван Чишань илэрхийлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Хятад Сингапур хоёр орны харилцаа гүнзгийрч, хоёр тал болон бүс нутаг түүний үр ашгийг нь хүртсэн юм. “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалт зэрэг олон салбарт Сингапурын талтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. ХКН болон Хятадын Засгийн газар хөгжлийг тэргүүлэх үүргээ болгож байгаа нь даруй ард түмэндээ түүнээс бодит үр өгөөж хүртээх явдал, энэ бол бидний үүрэг хариуцлага, бид үргэлжлэн эрчимтэй ажиллах болно. 1.4 тэрбум хүн ардаа сайхан амьдруулахад дэлхий дахинаас салж чадахгүй бөгөөд хөгжиж баяжсан Хятад улс ч дэлхийн эдийн засгийн хөгжилд асар их боломж олголоо гэдгийг өнгөрсөн 40 жилийн Хятад улсын өөрчлөлт нээлтийн ололт амжилт тод харууллаа. Хятадын нээлттэй хаалгын бодлого улам бүр тэлэх болно” гэжээ.

Халима Якоб хэлэхдээ, “Сингапур Хятадын харилцааны хөгжил урагштай, дээд зиндааны харилцаа хоршил маш сайн, худалдаа хөрөнгө оруулалт идэвхтэй бөгөөд хүмүүнлэгийн солилцоо үр өгөөжтэй байна. Сингапурын тал Хятадтай харилцааны хөгжлөө үргэлжлэн бэхжүүлнэ. Хятад бол АСЕАН-ы худалдааны хамгийн том түнш, Хятадтай харилцаагаа өргөжүүлэх нь АСЕАН-ий чухал зорилго юм. Олон талт худалдааны тогтолцоо нь өнөөгийн худалдааны маргааныг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй механизм, Сингапурын тал үргэлжлэн дэмжих болно” гэжээ.

Ерөнхий сайд Ли Шяньлүнтай уулзах үер Ван Чишань илэрхийлэхдээ, “Хятад Сингапур хоёр орны харилцаа нь байнга эрч хүчтэй байж, Сингапур улс Хятадын өөрчлөлт нээлтийн үйл явцад идэвхтэй, гүнзгий оролцож ирлээ. 2015 онд Ши Жиньпин дарга Сингапурын удирдагчтай хамт хоёр орны харилцааг “Цаг үетэй мөр зэрэгцсэн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа” болгож, хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлсон юм. Хоёр орны том төслийн хамтын ажиллагаа тогтвортой ахиж, үлгэр жишээч нөлөө үзүүлсэн байна. Түүхэн шинэ эринд Хятад улс улам өндөр түвшинд нээлттэй хөгжих болно. Саяхан Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтэд Ши Жиньпин дарга чухал илтгэл тавьж, Хятад улс улам нээлттэй байр сууриар дэлхийн улс орнуудтай хамтран дэлхийн эдийн засгийн нээлттэй хөгжлийг ахиулна гэсэн юм. Бид дотоодын ажлаа сайн хийхийн зэрэгцээ, дэлхийн улс орнуудтай ойлголцлоо нэмэгдүүлж, итгэлцлээ бэхжүүлэн, хамтран ажиллаж, хамтдаа хожин, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулах болно гэжээ.

Ли Шяньлүн хэлэхдээ, “Сингапур, Хятадын харилцаа урт хугацаагаар найрамдалтай байж, сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, хамтын ажиллагааны агуулга улам өргөжин тэлсээр байна. Өөрчлөлт нээлт бол Хятадын хүчний эх үүсвэр, Ши Жиньпин даргын чухал илтгэл Хятадын ирээдүйн хөгжилд хүмүүсийн итгэлийг хөвчилсөн байна. Хятад улс тасралтгүй хүчирхэгжиж байгаа нь олон улсын хэв байдал болон дэлхийн эдийн засагт гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно. Олон талт үзэл ирээдүйн урагшлалтын чиг хандлагыг тодорхойлжт байгаа, Сингапур Хятад хоёр улс олон талт үзлийг хамгаалахад нийтлэг байр суурьтай” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123684268