Ши Жиньпин Хятадын Олон улсын агаар, сансрын аяллын XII яармагийн нээлтэд баярын захидал илгээв
2018-11-08 09:36:48 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр, Жүхай хотын Олон улсын агаар, сансрын аяллын үзэсгэлэнгийн төвд Хятадын Олон улсын агаар, сансрын аяллын XII яармаг нээлтээ хийсэн байна. Тус яармагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захиа ирүүлж, яармагт оролцож буй улс орнуудын төлөөлөгч, аж ахуйн нэгжийн төлөөлөгчдэд халуун мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин илэрхийлэхдээ, “Хүн төрөлхтөн хөвөө хязгааргүй сансрын уудамд аялахыг эртнээс хүсэж мөрөөдөж ирсэн, Хятадын үндэстнүүд ч сансарт аялах үе үеийн мөрөөдлийг тээсээр ирсэн. XIX зуунаас хойш, дэлхий нийтийн сансрын судлал асар их амжилтад хүрч, хүн төрөлхтний хөгжлийг ахиулсан билээ. Ирээдүйд сансар судлалын хөгжил хүн төрөлхтөнд улам их үр өгөөж хүртээх боломжтой юм” гэжээ.

Тэрээр онцлохдоо, “Хятад улс нь дэлхийн бусад улс орнуудтай хамтран агаар, сансар судлалын салбарын технологийн хөгжлийг ахиулахыг хичээсээр ирсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хичээл зүтгэлээр, Хятадын Олон улсын агаар, сансрын аяллын яармаг олон улсын хэмжээнд нэр нөлөө бүхий мэргэжлийн яармагийн нэг болж, тус салбарын хөгжлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэлээ. Энэ удаагийн яармаг дэлхийн сансрын аяллын технологийн хөгжил, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, улс орнуудын ард иргэдэд улам илүү хүртээмжтэй болно гэдэгт итгэж байна” гэжээ.

Хятадын Олон улсын агаар, сансрын аяллын XII яармаг 11-р сарын 6-11-нд Хятадын Гуандүн мужийн Жүхай хотод зохиогдох болно. 1996 онд анх зохион байгуулагдснаас нааш, тус яармаг нь худалдаа, технологи, яармагийг нэгтгэсэн өнөөдрийн Олон Улсын агаар, сансар судлалын дэвшитэт технологийн төлөөлөх чуулган болсон байна. Тус яармагт 40 гаруй улс орны 700 гаруй аж ахуйн нэгж оролцон, дэлхийн агаар, сансар аялал, сансар судлалын хөгжлийн түвшинг бүрэн харуулах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123679031