Ши Жиньпин Литвын Ерөнхийлөгч Далиа Грибаускейтыг хүлээн авч уулзав
2018-11-06 18:10:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дарга Ши Жиньпин энэ сарын 5-нд Шанхай хотноо Литвын Ерөнхийлөгч Далиа Грибаускейтыг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин, “Литва бол Балтын тэнгисийн бүсийн чухал орон, Хятадын Төв ба Зүүн Европ дахь хамтын ажиллагааны түнш юм. Хятад улс Литватай тогтоосон харилцаагаа ихэд чухалчилдаг. Хоёр тал харилцан хүндэтгэж, итгэлцэлээ нэмэгдүүлэн, гол ашиг сонирхлоо харилцан хөнгөлж, хоёр талын харилцааг стратегийн алсын хараагаар зохицуулах ёстой” гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, “Литва газар зүйн байршилын давуу талтай бөгөөд Ази-Европын дэд бүтцээр холбогдох ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын тал Литвын талтай хөгжлийн стратегиар холбогдохыг эрчимжүүлэхэд таатай бөгөөд “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг ахиулж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэг болон “Гурван далайн гармын бүс нутаг”-ийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулж, талуудын харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, цахим худалдаа, банк санхүүгийн технологи, шинэ эрчим хүч, лазэр болон хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Хятадын олон улсын импортын экспог ашиглан бүтээгдэхүүнээ сурталчлахыг Литвын талд хүсч байна. Талууд хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдийн харилцааг ахиулж, орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон талт үзлийг хамтаар хамгаалж, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулна. Хятад улс Литва улстай хамт Хятад-Төв болон Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Далиа Грибаускейтт хэлэхдээ, “Хятадын үсрэнгүй хөгжлийг Литва бишрэн хүндэтгэж буй бөгөөд Хятадын талын зохион байгуулсан олон улсын импортын экспог өндөр түвшинд үнэлжээ. Өнөөгийн байдлаар энэ нь цаг үеийн онцлогт зохицсон стратегийн шинжтэй арга хэмжээ болно. Дарга Ши Жиньпин нээлтийн үйл ажиллагааны үеэр чухал үг хэлсэн бөгөөд үүнд Хятад улс нээлтээ үргэлжлүүлэн нэмэгдүүлж, дэлхийн чөлөөт худалдаа болон нээлттэй эдийн засгийг дэмжиж байгаагаа тодорхойлжээ. Хятадын нээлттэй хаалга улам нээгдэх болно гэдэгт Литвын тал итгэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн улс орнуудад хөгжлийн боломж хангах болно. Хятад улс олон улсын үйл хэрэгт чухал үйлдэл үзүүлсээр байна. Хятадын талтай иж бүрэн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Европ-Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээр болон Хятад-Төв болон Зүүн Европын орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг түлхүү ахиулж, олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамтдаа ахиулахад Литвын тал бэлэн байна” гэжээ. Уулзалтад Дин Шешян, Ли Чян, Ян Жечы, Хү Чүньхуа, Ван И, Хэ Лифэн нар оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123673246