Ши Жиньпин Чех улсын Ерөнхийлөгч Земаныг хүлээн авч уулзав
2018-11-06 18:10:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дарга Ши Жиньпин энэ сарын 5-нд Шанхай хотноо Чех улсын Ерөнхийлөгч Земаныг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад Чех улсын уламжлалт найрамдалт талуудын харилцаа иргэдийн сэтгэлд гүн тулгуурилсан бөгөөд өргөн цар хүрээтэй хамтын ашиг тусад суурилсан байдаг. 2016 оны 3 дугаар сард миний бие Чех улсад төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч ноён тантай Хятад Чех улсын стратегийн түншлэлийн харилцаа байгуулах хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, талуудын харилцаанд шинэ хуудсыг нээсэн билээ. “Нэг бүс-Нэг зам” санаачилга нь Хятад болон Төв, Зүүн Европын орнууд хоорондын харилцааг тасралтгүй түлхүү ахиулж, Хятад Чех улсын харилцаанд бүх талын хөгжлийн эрч хүчийг нэмж, гэгээн саруул ирээдүйг нээлээ.

Талууд харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хоёр улсын улс төрийн суурийг баталгаажуулж хамгаална. Талууд “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах талаар чухал салбарт хамтран ажиллах төсөл болон чиг хандлагыг төлөвлөж, өвөрмөц онцлогтой томооохон төслүүдийг байгуулж, зам харилцаа, эрчим хүч, цахим худалдаа, зохиомол оюун ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хүмүүнлэгийн солилцооны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Чех улс Хятад, Европын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулахыг Хятадын талаас хүсч буй бөгөөд Чех улсын хамт Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны хүрээн дэх хамтралцааг гүнзгийрүүлж, нээлттэй дэлхийн эдийн засгийг хамтдаа бүтээн байгуулж хамгаална” гэжээ.

Земан хэлэхдээ, “Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд оролцож, дарга Ши Жиньпинтай байнга уулзаж буйдаа маш их баяртай байна. Чех болон Хятад улс гүн зузаан найрамдалтай бөгөөд эдийн засгийн нягт харилцаатай. Хятадын аж ахуйн нэгжүүд Чех улсад хөрөнгө оруулахыг урьж байгаа бөгөөд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ зохицуулалтыг сайжруулж, “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоно. Чех улс нь нэг талт болон хамгаалалтын үзлийг эрс эсэргүүцнэ” гэжээ.

Уулзалтад Дин Шешян, Ли Чян, Ян Жечы, Хү Чүньхуа, Ван И, Хэ Лифэн нар оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123673228