Хятадын гадаад худалдааны өөрчлөлт хилээр "гаргадаг" байсныг "оруулдаг" болгов
2018-11-05 16:34:41 Эх сурвалж:
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Аравдугаар сарын сүүлчээр Гуанжөүгийн яармагийн ордонд Америкийн “Катерпиллар” компанийн дэлхийн сэнсний бизнесийн төлөөлөгч Стивен хэрэглэгчдэд яаруу үйлчилнэ. Нэг долоо хоногийн дараа тус компани нь Хятадын олон улсын импортын анхдугаар үзэсгэлэнд оролцох болно. Гуанжөүгийн яармаг хаалтаа хийсний дараа импортын үзэсгэлэн нээлтээ хийх бөгөөд дэлхий дахинаараа Хятадын шинэ нэгэн үеийн гадаад нээлтийн "Хүчин"-ийг гэрчлэх болно.

Худалдан авагч Гуанжөүгийн 124-р яармагийн үеэр унадаг дугуй зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авна. /Гэрэл зургийг Синьхуа агентлагийн Лян Шюй/

1957 онд анхны нээлтээ хийсэн Гуанжөүгийн яармагийн уг нэр нь "Хятадын экспортын бараа бүтээгдэхүүний яармаг" байсан бөгөөд 2007 онд "Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүний яармаг" хэмээн өөрчилж, Хятадын гадаад нээлтийн цонх, хураангуйлал ба бэлгэ тэмдэг хэмээгджээ.

"Тухайн үед улсын дотоодод төлөөлөн үйлдвэрлэх аж ахуйн нэгж олон байсан бөгөөд экспортын "Хурдны тэрэг"-энд сууж чадвал хөгжлийн төлөө санаа зоволтгүй болдог. Гуанжөүгийн яармаг нь бидэнд ийнхүү боломжийг хангасан" хэмээн Жэжян мужийн Юй Яогийн Шимө цахилгаан хэрэгслийн ХХК-ийн ерөнхий захирал Дүн Юежюнь 1995 онд анх удаа тус үзэсгэлэнд оролцсон сэтгэгдлээ хуваалцана.

Экспортлох эрхтэй болсон хувийн аж ахуйн нэгж Гуанжөүгийн яармагт оролцсоноос 23 жилийн дараах өнөөдөр “Шимө” цахилгаан хэрэгсэл нь Гуанжөүгийн яармагийн "Байнгын зочин" болсон байна. Гэвч тухайн үеийн "Төлөөлөн үйлдвэрлэх аж ахуйн нэгж"-ийн байдал харагдахгүй болсон бөгөөд өөрийнхөө оюуны өмчөөр бүтээсэн бүтээгдэхүүнийг сурталчилдаг тус компани нь өнөөдөр олон улсын зах зээлд бага бус нэр төртэй болжээ.

Хамгийн анх экспортоор гол болгож байсан яармаг нь импорт, экспортын платформ болон хөгжсөн, "гаргаж" байснаас "оруулах" болсон, "Дэлхий дахинд худалдаж" байснаас "Дэлхий дахинаас худалдан авах" болсон хүртэл хөгжсөн Хятадын гадаад худалдааны "Барометр" болон "Салхины зүглүүр" хэмээгдсэн Гуанжөүгийн яармаг нь Хятадын гадаад худалдааны асар их хөгжлийг харуулжээ.

1978 онд импорт, экспортын нийт хэмжээ зөвхөн 20.6 тэрбум ам.доллар байсан бол 2013 он болоход нэмэгдээд 4160 тэрбум ам.долларт хүрч, Хятад улс дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны хамгийн том улс болжээ.

1978 оноос 2017 он болтол анхан шатны бүтээгдэхүүний экспортлох харьцаа нь 53 хувийг эзэлж байснаасаа 5.2 хувь болон буурч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортлох харьцаа 47 хувиас нэмэгдээд 94.8 хувийг эзлэх болжээ.

Америк, Европ, Япон зэрэг улс орнуудын уламжлалт зах зээлээс Латин Америк, Африк, Ази зэрэг шинээр хөгжиж буй зах зээл руу хөгжлөө тэлж, худалдааны найзын хүрээгээ тасралтгүй нэмэгдүүлсээр байна.

2017 оны "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын үеэр Хятад улс дэлхий дахинд хандаж, 2018 онд Шанхайд Хятадын олон улсын импортын анхдугаар үзэсгэлэнг зохион байгуулна хэмээн тунхаглажээ. Ирэх 5 жилд Хятадын бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ урьдчилсан тооцоогоор 4000 тэрбум ам.долларт хүрэх юм.

Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн Олон улсын зах зээлийн судалдааны төвийн дэд дарга Бай Мин хэлэхдээ, “Гуанжөүгийн яармаг нь экспортыг анхааралдаа авч байсан бол импортын үзэсгэлэн нь импортыг илүү анхааралдаа авах болжээ. Энэ нь Хятадын өндөр чанартай хөгжил болон аж үйлдвэрийн шинэчлэлтийн дотоод хэрэгцээ шаардлага болох бөгөөд Хятадын шинэ нэгэн үеийн гадаад нээлтийн дунд худалдааны тэнцвэртэй хөгжлийг ахиулах зайлшгүй шаардлага болно” гэжээ. /Синьхуа агентлагийн сурвалжлагч Юй Жяшинь, Хэ Шиньрүн, Ван Пань, Жөү Рүй/

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123666038