“Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх 4 дэх удаагийн хандивын тоглолт амжилттай болов
2018-11-05 11:04:57 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улсын Үй Цай хятад хэлний бүрэн дунд сургууль, тус сургуулийн дэргэдэх Күнзийн танхим болон “Тусч хүүхдүүд хуримтлалын сан ”-гаас хамтран зохион байгуулсан “Хүүхэд насны баяр баясгалан” хятад, монгол хос хэл дээрх 4 дэх удаагийн хандивын тоглолт энэ сарын 2-нд “Улаанбаатар” чуулгын байранд амжилттай болж өнгөрөв.

Энэ удаагийн тоглолтоос цугласан хандивын бүх мөнгийг Монгол Улсын хүүхэд багачуудын хавдрын оношилгоо, эмчилгээнд зарцуулагдах юм. Үй Цай хятад хэлний бүрэн дунд сургууль болон түүний дэргэдэх Күнзийн танхимын 1-12 дугаар ангийн бүх сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон нийгмийн бүх салбарын төлөөллүүд халуун сэтгэлийн гараа сунган энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, “Тусч хүүхдүүд”санд нийтдээ 5 сая төгрөгийн хандивыг өргөсөн байна.

Энэ удаагийн хандивын тоглолтоор 1000 гаруй үзэгчид хятад, монгол үндэсний дуу бүжгийн 20 гаруй үзүүлбэрийг толилуулсан байна. Үүнд, “Цахирмаа цэцэг”, ”Хятадын улаан өнгө” зэрэг хятад дуунууд нь Үй Цай сургуулийн Күнзийн танхимын сурагчдын хятад хэлний өндөр төвшин болон тоглолтын ур чадварыг бүрэн илэрхийлж, үзэгчдийн халуун алга ташилтаар мялаалгаж байлаа.

 

2013 онд анх зохион байгуулсан хятад монгол хос хэл дээрх хандивын тоглолтоор Монгол Улсын ЭНЭШТ-ийн хүүхдийн хавдрын эмнэлгийн өргөтгөлд нийтдээ 6 сая 200 мянган төгрөгийг цуглуулж хандивласан байна. 2016, 2017 онд зохион байгуулсан хандивын тоглолтын үеэр “Тусч хүүхдүүд” санг байгуулж, хавдар өвчинд шаналж буй бяцхан хүүхдүүдийн эмчилгээнд хандивласан байна.

Үй Цай сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл, УДЭТ-ын жүжигчин, Монгол улсын СТА н.Ганцэцэг хэлэхдээ, ”Энэ удаагийн хандивын тоглолтын ач холбогдол нь маш их, хүүхдүүдийн маань хятад, монгол хэлээр хийж буй тоглолтын ур чадварыг дээшлүүлэх төдийгүй хамгийн чухал нь тэднийг багаас нь бусдыг хайрлаж энэрэх, бусдад тусалдаг сайхан чанарыг суулгаж өгөх юм” гэв.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011100001123663636