Хятад Монголын хил дээр их хэмжээний зээрийн сүрэг илэрчээ
2018-10-11 17:06:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ (сурвалжлагч Урьхан) ӨМӨЗО-ы Хөлөн буйр хотын Шинэ Барга баруун хошуун дахь Хятад Монголын хил дээр их хэмжээний зээрийн сүрэг илэрч, тоо толгой нь 3000 гаруй байж, сүрлэг үзэмжтэй байлаа. Ойлгосноор, энэ бол сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт илэрсэн хамгийн их хэмжээний зээрийн сүрэг болно.

ӨМӨЗО-ы Дотоодыг хамгаалах Хилийн ерөнхий ангийн Архашаат дахь хилийн байцаан өнгөрүүлэх өртөөний ажилтан Жан Чүньшянгийн танилцуулснаар 10-р сарын 8-ны өдрийн 23 цагийн алдад, тухайн нутагт цас орж салхи салхилж байхад жижүүрлэж байсан хүмүүс 300 м хол хардаг хурц гэрэлт гар чийдэнгээр ажиглаад манай улсын Архашаат хилийн боомтын улсын хаалганы баруун талын хилийн эзгүй хөдөө хээр талд их хэмжээний зээрийн сүрэг салхи уруудан “наашилж” байгааг олж харжээ. Гар чийдэнгийн гэрэлд зээрүүдийн нүднээс ногоон гэрэл гялалзан, зээрүүд хэсэг зогсон хэсэг гүйлдэж, дараа өдөрийн өглөө болтол мөн л хил хавийн хөдөө хээрээр эргэцэж байжээ.

“Сүүлийн өдрүүдэд агаарын дулааны хэм буурч тэнгэр хүйтэрсэн болохоор эдгээр зээрүүд хойноос өмнөшилж дулаан газар руу нүүдэлсэн байна” гэж Жан Чүньшян хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд, Хятад Монгол хоёр улсын хил хязгаарын экологийн орчин тогтвортой сайжирч, Дотгоодыг хамгаалах хилийн цэрэг анги хууль бусаар зэрлэг амьтны бүтээгдэхүүн далдуур арилжаалах үйлдэлд хүчтэй цохилт өгөх ажлын эрчээ чангаруулснаас устах аюул нүүрлээд байсан зэрлэг зээрийн сүргийн тоо толгой түргэн өсч нэмэгдсэн байна.

Зээр бол манай улсын хоёрдугаар зэрэглэлийн дархан цаазтай амьтан, Дэлхийн байгль хамгааллын холбоонны устах аюул нүүрлэсэн амьтаны бүлгийн улаан номд жагсаагдсан юм. Голцуу Өвөр монгол, Шиньжян зэрэг газар болон Монгол улсын нутаг дэвсгэрт амьдардаг.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123545711