“Арван сарын нэгэн”-ий долоон хоногийн амралтаар жижглэн худалдаа болон хоол ундын хэрэглээ 1400 тэрбум юаньд хүрчээ
2018-10-11 10:28:38 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ (сурвалжлагч Юй Жяшинь) Худалдааны яамны 7-ны өдрийн нийтлэсэн “Арван сарын нэгэн”-ий долоон хоногийн амралтын хэрэглээний тоо баримтад, 10-р сарын 1-нээс 7 хүртэлх бүх Хятадын жижиглэн худалдаа болон хоол ундынаж ахуйн нэгжийн борлуулалтын хэмжээ 1400 тэрбом юаньд хүрч, өдөр бүрийн дундаж борлуулалтын хэмжээ ноднингийн мөн үеийнхээс 9.5 хувь өсчээ.

Долоон хоногийн амралтын хугацаанд барааны хэрэглээ өсөх хандаш мэдэгдэм байжээ. Олон газруудын органик хүнсний бүтээгдэхүүн, алт мөнгө эрдэнэсийн зүйл, супер тод телевиз, оюут гар утас, гэрийн оюут эдлэл хэрэгсэл, автомашин зэрэг барааны борлуулалт хөгжөөнтэй болжээ. Худалдааны яамны тоо баримтаас харахад, Шаньши, Юньнань, Сычуань, Хүбэйн томоохон аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 12.7%, 12%, 11.3%, 11.1% өсөв. Шанхай хот анхдугаар удаагийн Хятадын олон улсын инпортын яармагийн ашигтай тохиолыг амжин Шанхайн “Бараа бүтээгдэхүүн”-ий брэндийг урталчлан таниулж , гол чухал хянан шалгасан аж ахуйн нэгжийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 10% шахам өсөв. Зарим голдлоготой аж ахуйн нэгжийн телевизийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс таван дахин өсч, угааж хатаахыг цогцжуулсан угаалгын машин, ус цэвэршүүлэгч, эрүүл агаарын хэм тохируулагч, сууотуурын оюут хавхаас адил хугацааныхаас нэгээс хоёр дахин өсчээ.

Хоол ундын зах хөгжөөнтэй болж, олон түмэнчилсэн, өвөрмөц хоол унд өргөнөөр хүрээлэгдсэн байна. Шаньши, Жянсү, Хүбэйн голдолготой хянан шалгуулсан хоол ундын аж ахуйн нэгжийн эзэгнэлтийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 13.2%, 12.6%, 12.5% өсчээ. Бээжингийн он удсан хоол ундын наймаа туйлын хөгжөөнтэй байж, үдийн хоолны ширээний зочин хоёроос дээш удаа солигдож, оройн хоолны шшрээний хэрэглэгч гурваас дээш удаа солигдож, зарим аж ахуйн нэгжийн эзэгнэлтийн орлого 10%-ийг давжээ.

Үйлчилгээний хэрэглэний гялбаат цэг олон болж, аялал жуулчлал, кино үзэх, тоглолт сонирхох, музэй сонирхох, номын санд очиж ном унших зэрэг амралтын хэлбэр нь моод болжээ. Амралтын хугацааны эхний дөрвөн хоногт бүх Хятадын дотоодын жуулчид давхардсан тоогоор 502 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.8% өсч, өвөрмөц, загварчласан, өндөр чанар чансаатай аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн хүмүүст хүрээлэгдсэн байна. Эхний зургаан хоногт, бүх Хятадын киноны билетийн орлого 1.71 тэрбум юаньд хүрч, нэг бүлэг улсын шилдэг кино маш өндөр үнлэгдэж орлого сайтай болов. Хүмүүс бүлэг бүлгээр театр, музей, шинжлэх ухаан технологийн ордон, номын сан зэрэг газруудаар очиж, мэдлэгээ нэмэгдүүлэн хараагаа тэлжээ.

Шинэхэн хэрэглээний загвар өрнүүн хөгжиж, интернетээр бараа худалдан авах, хоол унд захиаллах, захиалгат аялал жуулчлал, иргэдийн орон сууцад буудаллах, гар утсаар тооцоо хийх зэрэг шинэхэн хэрэглээний загвар үргэлжлэн моод болж байна. Амралтын эхний зургаан хоногт зарим цахим худалдааны тавцангийн арилжаалалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 гаруй хувь өсчээ. Зарим интернетийн хоол унд захиалах тавцангийн захиалгын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 гаруй хувь өсч, зарим богино хугацаат түрээслүүлэх иргэний орон сууцын тавцангийн захиалгын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс таван дахин өсч, зарим интернетээр захиалсан аялал жуулчлалын тавцангийн борлуулатын хэмжээ 50 гаруй хувь өссөн байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123543584