Соёлын долоон өнгөөр татсан нөхөрлөлийн гүүр
2018-09-13 17:04:06 Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамнаас санаачлан зохион байгуулсан "Хятад Орныг Танин Мэдэх"-Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээ 09-р сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд Монгол Улсад амжилт төгөлдөр зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн соёл аялал жуулчлалын долоо хоногоор үзэсгэлэн, уран сайхны тоглолт, киноны долоо хоног, монгол эмч нарын үнэ төлбөргүй оношлогоо хийх үйлчилгээ, ном хэвлэл, аялал жуучлалын танилцуулга, сургуулиуд хоорондын солилцоо, спортын солилцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн солилцоо зэргийг зохион байгуулж, өнгөрсөн соёл аялал жуулчлалын арга хэмжээнүүдтай харьцуулбал цар хүрээ, агуулгын хувьд баялаг болж, Монгол Улсын ард түмэн Хятад улс болон Өвөр Монголын тухай илүү дотно танилцах сайхан боломж нээгдэж, хоёр талын нөхөрсөг харилцааг илүү ахиулсан байна.

Хэдийгээр богино хугацаанд зохион байгуулагдсан ч Монгол Улсын иргэдэд соёлын гайхалтай тоглолт концертын арга хэмжээг хүргэж, олон иргэдийн анхааралд хүрч, тэдний өндөр үнэлгээг хүртсэн юм. Арга хэмжээний торгон агшинг та бүхэндээ хүргэж байна.

 

 

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123425736