Хайрын далайд өсөн бойжсон тэмдэглэл
2018-09-11 16:31:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хайрын далайд өсөн бойжсон нь-Бүх Оросын "Океан" хүүхдийн төв Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийн бүсийн хүүхдийг асран харгалзсан 10 жилийн ойн тэмдэглэл.

Гарчиг: Синьхуа агентлагийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ

Хайрын далайд өсөн бойжсон нь-Бүх Оросын "Океан" хүүхдийн төв Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийн бүсийн хүүхдийг асран харгалзсан 10 жилийн ойн тэмдэглэл 

Владивосток хотын захад байрладаг Бүх Оросын "Океан" хүүхдийн төв яг л дарвуулт онгоц тэнгис өөд хандсан мэт дэлхийн олон газраас ирсэн хүүхдийг хүлээн авч бүүвэйлэн харгалздаг.

Арван жилийн өмнө Сычуань зэрэг газар хөдлөлтийн гамшгийн бүсийн нэг бүлэг хүүхдийг авчирч эмчилгээ сувилгаа хийлгэсэн байна.Тэдний эрх танхил гэмгүй гэгээн харцууд нь гамшгийн улмаас бараантсан хэдий ч уг хүүхдийн төв нь хайр халамжаараа эдгээр хүүхдүүдийн нулимсыг арчиж шархыг нь эдгэрүүлсэн болохоор цэлмэг тунгалаг амар тогтуун байдал нь сэргэжээ. 

Арван жилийн дараа, өсч өөлий болсон тэдгээр хүүхдүүд энэхүү хайрын далайд дахин хөл тавихдаа харцнаас нь халуун дулаан тайван дөлгөөн талархал ба эрмэлзэл дүүрэн байдал тодорно.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123413059