Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатарт боллоо
2018-09-06 14:58:09 Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол энэ сарын 5-нд Улаанбаатар хотноо ёслол төгөлдөр боллоо.

Тус арга хэмжээг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Гадаад хэргийн алба, Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Соёл урлагийн газар, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв хамтран зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Хятад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган нар нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.

Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлж, сэтгэл зүрхийг ойртуулан, ойлголцлыг нэмэгдүүлж, найрамдлыг гүнзгийрүүлэх зорилгоор хийгдэж буй Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр улсын удирдлага нарын хүмүүнлэгийн салбар дахь солилцоог гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголтыг ахиулах чухал арга хэмжээ юм.

Арга хэмжээний үеэр үзэсгэлэн, уран сайхны тоглолт, киноны долоо хоног, монгол эмч нарын үнэ төлбөргүй оношилгоо, ном хэвлэл, аялал жуучлалын танилцуулга, сургуулиуд хоорондын солилцоо, спортын солилцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн солилцоо зэрэг өргөн дэлгэр арга хэмжээг зохион байгуулж, адил бус өнцөг, адил бус талаас шинэ үеийн Хятадын нийгмийн амьдрал, эдийн засгийн хөгжил болон хүмүүнлэгийн зан заншлыг харуулах болно.

Соёл аялал жуулчлалын хүрээний олон сайхан арга хэмжээгээр дамжуулж, Монгол Улсын иргэдэд Хятад орныг илүү сайн таниулж, хоёр орны иргэдийн уламжлалт найрамдлыг зузаатгахад хувь нэмэр оруулж өнгөт солонго болон зурайна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123387740