Ши Жиньпин Кенийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
2018-09-05 11:07:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Сүнь И\ Хятад улсын дарга Ши Жиньпин өчигдөр Ардын их хурлын танхимд Кенийн Ерөнхийлөгч Келаттаг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин, “Өнгөрсөн таван жил би ерөнхийлөгч тантай 3 удаа уулзаж, хоёр удаа талуудын харилцааны зэрэглэлийг дэвшүүлсэн билээ. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа түргэн хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа сайн ололт амжилт ихтэй байна. Хятад орон дуртайяа таны улстай нам, улсыг засаж төр барих талаарх туршлагаа солилцож, газар тариалан, дэд бүтцийн барилга байгууламж,эрүүл мэндийн үйлчилгээ, эрчим хүч зэрэг салбаруудад хамтран ажиллаж, соёл ба бүс нутгийн солилцоог ахиулан, Кенийн “Дөрвөн их хөгжлийн зорилт”-ыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. “Нэг бүс-Нэг зам”-ын санаачилгын хамтын ажиллагаад оролцохыг баярлан угтаж байхын зэрэгцээ Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд оролцсонд баяр хүргэж, төмөр замын шугам дагуу эдийн засгийн ба аж үйлдэрийн парк байгуулахыг дэмжиж байна” гэлээ.

Келатта "Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэх уулзалт амжилттай болсонд баяр хүргэж байхаа илтгэв. Тэрээр уг Форумд цаашдын хөгжлийн чиглэлийг төлөвжүүлсэн нь Хятад Африкийн хамтын хөгжлийг ахиулах болно. Дуртайяа Хятад улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлж, “Нэг бүс-Нэг зам”-ын санаачилгад идэвхтэй оролцно” гэсэн байна.

Хурын дараа Хоёр улсын тэргүүн хамтын ажиллагаа нь хэлэлцээр байгуулхийг хамтдаа гэрчлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123382121