Ши Жиньпин: Хятад улс Африк тивд 60 тэрбум долларын дэмжлэг үзүүлнэ
2018-09-03 18:49:45 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Бээжингийн энэ сарын 3-ны өдрийн цахилгаан мэдээ Хятад Африкийн хамтын ажиллагааны форум-2018 Бээжин дэх уулзалтын нээлийн ёслол өнөөдрийн үдээс хойш Бээжингийн Ардын их хурлын танхимд болж Хядад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож үг хэлэв.

Ши Жиньпин, “Найман том ажиллагаа”-г амжилттай хэрэгжүүлэхийн төлөө, Хятадын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх, банк санхүү болон аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах зэрэг аргаар Африк тивд 60 тэрбум ам.долларын дэмжлэг үзээлнэ. Үүнд 15 тэрбумын долларын буцалтгүй тусламж, хүүгүй ба хөнглөлттэй зээл олгож, 20 тэрбум ам.долларын итгэмжит зээл олгох бөгөөд 10 тэрбум ам.долларын Хятад Африкийн нээлтийн чанартай банк санхүүгийн тусгай зориулалтын мөнгө ба 5 тэрбум ам.долларын Африкаас импортлох худалдааны санхүүжүүлэх тусгай зориулалтын мөнгө зэрэг багтана. Хятадын аж ахуйн нэгжийн ирэх 3 жилд Африк тивд хөрөнгө оруулах хэмжээг 10 тэрбум ам.доллараас давуулна. Үүний зэрэгцээ Хятад улстай дипломат харилцаа байгуулсан Африк тивийн хамгийн хөгжөөгүй улс, өр ихтэй ядуу улс, дотоод эх хуурайн хөгжиж байгаа улс, жижиг арлын хөгжиж байгаа улсууд энэ оны сүүлч болтол буцаагаагүй байгаа засгийн газар хоорондын хүүгүй зээлийг буцалтгүй болгоно гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123373547