Хятадын Өвөр монголын соёл аялал жуулчлалын долоо хоног Монголд зохиогдоно
2018-08-23 10:45:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ \Б.Сурьяа\ “Хятад улсыг танин мэдэх”-Хятадын Өвөр монголын аялал жуулчлалын долоо хоног ирэх сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулж Өвөр монголын өөртөө засах орны хэвлэл мэдээллийн албанаас өчигдөр Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал хийв.

Энэ үеэр үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино долоо хоног, монгол анагаах ухааны үзлэг оношилгоо болон боловсрол, спорт, хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг ахиулах, аялал жуулчлалыг ухуулах зэрэг 10 төрлийн арга хэмжээ болох аж. Уг арга хэмжээг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ хамтран зохион байгуулах юм.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123313835