Хятад Монгол Оросын авьяаслаг багачуудын "Би бүгдийг чадна" уралдаан боллоо
2018-08-21 15:27:08 Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монгол-Эрээн хотын тав дахь удаагийн "Цайны зам" олон улсын соёл аялал жуулчлалын цуврал үйл ажиллагааны нэг хэсэг болох Хятад Монгол Орос гурван улсын авьяаслаг багачуудын "Би бүгдийг чадна-2018" уралдаан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Уралдааныг Улаанбаатар хотын соёл урлагийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсролын газар, Эрээн хотын Соёл спорт, сонин мэдээ, хэвлэл, радио телевизийн товчооноос зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд Өвөр монголын Алшаа, Хөлөнбуйр, Шилийнгол, Улаанхад, Бугат, Хянган зэрэг аймаг хотын 80 гаруй, Монгол Улс болон Оросын гээд нийт 200 гаруй бяцхан авьяастан, Бүүвэй дугуйлангийн хамтлаг, Бүүвэй дугуйлангийн гоцлол, Өөлэй дугуйлангийн хамтлаг, Өөлэй дугуйлангийн гоцлол уг тэмцээнд оролцож, 43 үзүүлбэр эцсийн шатанд шигшигдэн үлдсэн байна. Уралдааны дүнд Бүүвэй дугуйлангийн гоцлолд Шилийнгол аймгийн Өлзийхуар, Бүүвэй дугуйлангийн хамтлагт Монгол Улсын "Эгшигт аялгуу" хамтлаг тус тус тэргүүн байранд орсон бол Өөлэй дугуйлангийн гоцлолд Бугат хотын Ялна, Өөлэй дугуйлангийн хамтлагт Монгол Улсын Хүүхдийн ордны "Хөх Монгол" хамтлаг тус тус тэргүүн байранд шалгарчээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдаан нь Хятад, Монгол, Орос гурван улсын хүүхэд багачуудад харилцан авьяас чадвараа харуулах тавцан болсны зэрэгцээ бүс нутгийн газар орны түүх соёлтой танилцаж, газар орны брэндийг бүтээн, "Цайны зам" соёл урлагийн цуврал үйл ажиллагааг баяжуулж, Хятад улсын "Нэг бүс-Нэг зам" дагуух газар орны соёлын солилцоог ахиулж байгаа юм. Тус уралдааныг 2019 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123302225