Монгол Улс дахь Түнляо хотын бизнесменүүдийн III уулзалт болов
2018-08-21 10:37:34 Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улс дахь Түнляо хотын бизнесменүүдийн III уулзалт энэ сарын 13-нд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. ӨМӨЗО-ы Түнляо нутагтай Монгол Улсад ажиллаж амьдарч буй бизнес эрхлэгчид болон оюутны төлөөлөгчид уг уулзалтад оролцсон байна. Энэ удаагийн уулзалтыг Монгол Улс дахь Түнляо хотын бизнесийн холбооны дарга Ү Хаймин зохион байгуулж, ажлын дүгнэлт болон Түнляо хотын бизнесийн холбооны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ирээдүйн ажлын төлвийн талаар хэлэлцжээ. Сүүлийн үед Монгол Улс дахь Түнляо хотын бизнесийн холбоо нь тогтвортой хөгжлийг баталгаажуулж, гишүүдээ нэмсээр одоо нийт 200 гаруй гишүүнтэй болсон байна. Шинээр сонгогдсон Монгол Улс дахь Түнляо хотын бизнесийн холбооны дарга Ван Шүгэнь ярихдаа, “Нийт аж ахуйн нэгжийн төлөөлөгч өнөөгийн байдлыг сайн ойлгож Хятад, Монголын нөхөрсөг, хамтын хөгжилд эерэг нөлөө үзүүлж, аж ахуйн нэгжийн хооронд, гишүүд хоорондын эв найрамдал, шинийг санаачлах талыг эрэлхийлэн, өөрийн нутаг орныхоо Засгийн газар, холбогдох байгууллага нэгжтэй идэвхтэй холбогдож, Түнляо хот болон Монгол Улсын эдийн засаг, соёлын солилцоонд хүч нэмрээ үзүүлж, хичээн зүтгэх болно” гэлээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123301309