Ван И Уругвайн Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийв
2018-08-20 12:02:33 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Бээжин хотноо Уругвайн Гадаад харилцааны сайд Родолфо Нин Новоатой хэлэлцээ хийв.

Гадаад хэргийн сайд Ван И, “Гадаад харилцааны сайд та энэ удаа Хятад улсад айлчилж, Хятадын талтай “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах, үйлчилгээний худалдааны гэрээ зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан нь Уругвай улсын Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх стратегийн алсын харааг бүрэн гүйцэд харууллаа. Хоёр тал бүх талын харилцаа холбоог хэвээр хадгалж, бие биенийхээ амин чухал ашиг сонирхолтой холбоотой болон анхаарал хандуулж буй том чухал асуудлаар харилцан дэмжих хэрэгтэй. Уругвайн тал үргэлжлүүлэн идэвхтэй нөлөө тусгал гаргаж, Хятад улсын Өмнөд Америкийн хамтын зах зээлтэй хийж байгаа яриа хэлцэл хамтын ажиллагааг шинэ ахиц гарахыг ахиулахыг хүсч байна” гэжээ.

Уругвайн Гадаад харилцааны сайд Родолфо Нин Новоа, “Хятадын талтай “Нэг бүс нэг зам”-ыг хамтаар бүтээн байгуулах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан Өмнөд Америкийн хамтын зах зээлийн анхдагч орон болсны хувьд Уругвайн тал үүгээр боломж болгож, Өмнөд Америкийн хамтын зах зээл болон Хятад улсын харилцааг улам ойртуулахад бэлэн байна” гэв.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123296576