Ли Жихэн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай уулзлаа
2018-08-17 17:32:33 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг энэ сарын 16-нд Хөх хотод хүлээн авч уулзлаа.

Дарга Ли Жихэн Д.Сумъяабазараар ахлуулсан баг хамт олныг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Эрхэмсэг сайдтай энэ удаа ашигт малтмал, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны асуудлыг ярилцаж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас энэхүү салбарын ажлыг хүндэтгэн үзэж байгааг харуулж байгаа юм. Бид цаашид аж үйлдвэр, технологийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлж, дэмжих, хамтын хөгжлийг дэмжихэд бэлэн байна. Бид хоёр тал, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа, солилцооны механизмыг сайжруулах, дэд бүтцийн харилцан уялдааг ахиулж, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг аль болох хурдан хугацаанд бий болгох, гаалийн бүрдүүлэлтийн чадавхийг дээшлүүлэх, хамтын ажиллагааны түвшинг сайжруулан “Бүс ба зам” санаачилга болон "Хөгжлийн зам" санаачилгыг уялдуулахад илүү их үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сайд Д.Сумъяабазар Монгол Улсын удирдлагын мэндчилгээг дамжуулан, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлэв. Мөн Өвөр монгол нь Хятад, Монголын нөхөрсөг хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ, “Хоёр орны удирдлагууд талуудын хамтын ажиллагааг маш их хүндэтгэн үзэж, хоёр орны нөхөрсөг харилцаа шинэ түвшинд хүрсэн. Бид хоёр талын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёл боловсрол, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагаа, харилцаагаа гүнзгийрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх чадавхийг сайжруулахын тулд хичээн ажиллаж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж шинэ шатанд гаргана гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль