Лаост тусламжийн материалын төслийг хүлээлгэн өгөв
2018-08-17 15:16:33 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Засгийн газраас Лаосын Аж үйлдвэр, худалдааны яаманд тусалсан материалын төслийг хүлээлгэн өгөх ёслол өчигдөр Вьентьян хотноо болов.

Хятадаас Лаост суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны зөвлөх Ван Чихүй, Лаосын Аж үйлдвэр худалдааны яамны албаны дарга Бан Сади Тепавон нар Засгийн газраа төлөөлөн уг төслийг хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурав. Хүлээлгэн өгөх ёслолын үеэр Ван Чихүй Хятадын Засгийн газрын өмнөөс тусламжийг Бан Сади Тепавонд хүлээлгэн өгөв. Тусламжид бизнесийн 2 машин, суудлын бага оврын 5 машин багтаж байгаа аж. Бан Сади Тепавон Лаосын Аж үйлдвэр худалдааны яамыг төлөөлөн Хятадын Засгийн газарт талархал илэрхийлээд, “Эдгээр автомашин нь манай яам ажлын нөхцлөө сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх болно” гэжээ.

Лаосын Аж үйлдвэр худалдааны яамны дэд сайд Боунми Манивон тус ёслолд оролцов.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123284836