Өвөр монголын Мориндаваа дагуур үндэстний өөртөө засах хошуу 60 жилийн ойгоо тэмдэглэв
2018-08-16 17:01:59 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ (сурвалжлагч Цөү Жяньпү, Ван Юйшяо) Өвөр монголын өөртөө засах орны Мориндаваа дагуур үндэстний өөртөө засах хошуу энэ сарын 15-нд байгуулагдсаныхаа 60 жилийн ойн баяраа тэмдэглэв.

Мориндаваа дагуур үндэстний өөртөө засах хошуу нь 1958 оны наймдугаар сарын 15-нд байгуулагдаж, Хятад улсын цорын ганц дагуур үндэстний өөртөө засах хошуу болсон юм. Одоо тус хошуу нь 320 мянган хүн амтай, дагуур, хятад, монгол, эвэнк зэрэг 26 үндэстний хамтаар аж төрдөг. Дуу бүжиг, хувцас загвар, хоол хүнсний тал дээр өвөрмөц үндэстний онцлогтой, “Хятад улсын талбайн хоккейн нутаг”, “Хятад улсын дуу бүжгийн нутаг”, “Хятад улсын шар буурцгийн өлгий” хэмээн алдаршсан.

Уг хошуу байгуулагдахын үед эдийн засаг нь хоцронгуй, нийгмийн хөгжил удаан байв. Харин 60 жилийн бүтээн байгуулалтын үр дүнд тус хошуу илт хөгжиж, 2017 онд тус хошууны үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 10.7 тэрбум юаньд хүрч, 1958 оныхоос 702 дахин өссөн. Эдийн засгийн ерөнхий орлого 550 сая юанийг биелүүлж, 1958 оныхоос 749 дахин нэмэгдэж, малын тоо толгой 3.6 саяд хүрч, Хөлөнбуйр хотын гахайн аж ахуй, Шимэндар үхэр үржүүлгийн газар болон нарийн ноост ямаа, тахиа галуу, загас үржүүлгийн суурин болж хөгжсөн байна.

60 жилийн турш хошуу нь үндэстний эе нэгдлийг тасралтгүй ахиулж, үндэстний соёлыг өрнүүн хөгжүүлснээр 2016 онд Улсын үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн нэрийдсэнээр “Бүх улсын үндэстний бүлгэмдэл давшилтын ажиллагаа өрнүүлэх жишээч хошуу” болжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123281065