Хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалт болно
2018-08-15 08:14:07 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Панмунжом дахь БНАСАУ-ын Нэгдлийн ордонд Хоёр Солонгосын дээд хэмжээний хэлэлцээрээр ирэх сард БНАСАУ-ын нийслэл Пхеньянд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Же Ин, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жөн Ун нарын гурав дахь уулзалтыг зохион байгуулахаар тохиров.

Энэ удаагийн хэлэлцээрийг сурвалжилсан нэгдсэн багаас хангасан мэдээллийн дагуу уг хэлэлцээрийн үеэр Хоёр Солонгосын төлөөлөгчид тэргүүн нарын уулзалтын бодит цаг хугацааг нийтлээгүй байна. Тэргүүн нарын уулзалтын асуудлаас гадна хоёр тал мөн "Панмунжомын тунхаг"-ийг хэрэгжүүлж буй байдал болон хэрэгжилтийн төслөөр зөвшилцсөн байна.

Орон нутгийн цагаар тус өдрийн үдээс өмнө 10 цагийн байдлаар дээд хэмжээний хэлэлцээр эхэлж, БНСУ-ын Нэгдлийн яамны сайд Чо Мюн-Гён тэргүүтэй төлөөлөгчид болон БНАСАУ-ын Энх тайван нэгдлийн хорооны дарга Ли Сон-Гвон тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011100001123268656