Улаан загалмайн нийгэмлэгийн ажиллагаа болов
2018-08-09 16:36:45 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр Монголын мэдээний сайтын мэдээ: ӨМӨЗО-ы Эрээн хотод энэ сарын 6-нд "Тэнгэрийн элчийн аялал буюу зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслая", "Гэгээн мэлмий аян" хэмээх хүмүүнлэгийн тусламжийн Монгол дахь ажиллагааг эхлүүлэх ёслол болов.

Ёслолын үеэр Хятад-Монгол хоёр орны улаан загалмайн нийгэмлэг "Нэг бүс нэг зам-Гэгээн мэлмий аян" хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөний гэрээнд гарын үсэг зурж, ингэснээр "Гэгээн мэлмий аян", "Эрүүл зүрх" эмчилгээний баг тусламжийн аянаа эхлүүлэв. Уг төслийг эхлүүлснээр ирэх 5 жилд ӨМӨЗО-ы эмчилгээний баг жил бүр Монгол Улсад очиж, катарактаар өвчилсөн 100 өвчтөнд төлбөргүйгээр мэс засал хийн эмчлэх юм. Үүний зэрэгцээ ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэг "Тэнгэрийн элчийн аялал"-зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах төлөвлөгөөг тогтмол хэрэгжүүлж, "Нэг бүс нэг зам" дагуу хүмүүнлэгийн зориг санааг бадруулан сайн дурын үйлчилгээний хүрээнд олон улсын солилцоог гүнзгийрүүлж, хайрын аяныг эхлүүлэх аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123247053