Ван И Японы ГХЯ-ны сайдтай уулзав
2018-08-03 15:46:19 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХОУР-гийн мэдээ: 8-р сарын 2-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Сингапурт Зүүн Азийн хамтын ажиллагааны ГХ-ийн сайд нарын иж бүрэн хуралд оролцох үедээ Японы ГХЯ-ны сайд Таро Конотой хоёр талын уулзалт хийв.

Ван И: Ерөнхий сайд Ли Кэчян 8 жилийн турш анх удаа Японд айлчлан, Хятад Японы харилцааг сайжруулсан юм. Хятад Япон өрсөлдөөнөө зохицуулалт болгох ёстой гэж Шиньзо Абэ олонтаа ярьж байсан нь Хятад улсын талаарх Японы ойлголтод идэвхтэй өөрчлөлт гарсныг харуулж байгаа юм. Хоёр орны харилцаа сайжирч буй одоогийн олдошгүй хандлагыг Япон нандигнан үзэж, холбогдох эмзэг асуудлыг зүй зохистой шийдвэрлэн, эерэг энергийг улмаар нэмэгдүүлэн, сөрөг нөлөөг арилгаж, Хятад Японы харилцаа зөв чиглэлээр урагшлахыг баталгаажуулахыг хүсэж байна. Хятад улс хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг Японтой хамт бүх талаар хэрэгжүүлэн, өндөр дээд техник, инновац болон гуравдагч талын зах зээл зэрэг салбарт ажил хэрэгч хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Таро Коно: Энэ оны 5-р сард Ли Кэчян ерөнхий сайд Японд амжилттай айлчилснаар Хятад Японы харилцаа хэвийн замд эргэн орж, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа сайжран хөгжиж буйд Япон баяртай байна. Япон цаашид хүчин чармайлт гарган, хоёр талын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нямбай хэрэгжүүлж, дээд давхаргын хэлхээ холбоог чангатган, инновац болон гуравдагч талын хамтын ажиллагаа зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Хоёр тал залуусын солилцоог идэвхтэй өрнүүлэн, хоёр талын харилцаа тогтвортой сайжран хөгжихөд сайн сайхан нийгмийн суурийг тавьж өгөхийг хүсэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123219583