Өвөр Монголын хятад эмнэлгийн хороо Монгол Улсын холбогдох салбарын байгууллагуудтай хамтран ажиллана
2018-08-02 17:09:39 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Нэг бүс нэг зам•Хятад-Монголын шинжлэх ухаан мэргэжлийн үр дүнгийн бүтээлийн үзэсгэлэнгийн солилцооны хурал”-аар завшаан болгож, ӨМӨЗО-ы хятад эмнэлгийн хороо нь Монгол Улсын уламжлалт эмчилгээний судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудтай хэлэлцээр хийж, хятад эмнэлгийн эмчилгээ, монгол-хятад эмийн материалын судалгааны талаар зөвшилцсөн байна.

Нэг. Хил дамнасан эмнэлгийн хоорондох өвчтөн шилжүүлэн эмчлэх тогтоог байгуулж, дотрын төвөөр гол болгосон үйлчилгээний зам болон Монгол Улсын өвчтөнд хялбар нөхцөл бүрдүүлж, гадаад улсын өвчтөн саадгүй эмчлүүлэх талыг батална.

Хоёр. Тусгай сэдэвт судалгаа, харилцан эмч ажилтан томилох зэрэг аргаар дотрын төв зэрэг гол шинжилгээ, хятад эмнэлгийн онцлогтой хүрээ хэмжээн дэх сургалт, хамтын ажиллагааг өрнүүлж, Өвөр Монголын хятад эмнэлгийн хороо нь дотрын өвчний тусгай мэргэжилтнийг Монгол Улсад томилон ажиллуулж, өвчтөнд мэс засал хийх, эмнэлэгтээ найруулсан хятад эмээр хангана.

Гурав. Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн Эм зүйн дээд сургуультай хамтран монгол-хятад эмийн материалын зүйлд судалгаа хийх, уламжлалт эм эмнэлгийн ном бичиг, ургамлын ойллого зэрэг материалыг цуглуулан эмхтгэж, “Нэг бүс нэг зам” дагуух Хятад, Монгол хоёр улсын гол уламжлалт өвсөн эмийн сан хөмрөгийг байгуулна.

150 зүйлийн гол гол уламжлалт өвсөн эмийн загварыг цуглуулж, 150 хувь молекулын материал, 150 төрлийн уламжлалт эмийн зүйлийн гэрэл зургийн мэдээлэл, тоочилсон зураг дүрсийн материалыг цуглуулж, хамтдаа “Хятад, Монгол хоёр улсын уламжлалт хятад эм эмнэлгийн системийн гол эмийн зүйлийн зургийн түүвэр”-ийг хэвлүүлнэ.

Дөрөв. Монгол Улсын уламжлалт эмчилгээний судалгааны хүрээлэнтэй хамтран монгол эмийн яс чанарын стандарт судалгаа, хятад-монгол эмийн материалыг тарьж ургуулах тухай судалгааг хийх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123215031