БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ ХАЧА байгуулагдсаны 91 жилийн ойн баярыг тэмдэглэх хүлээн авалт хийв
2018-08-01 10:57:42 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХАЧА байгуулагдсаны 91 жилийн ойн баярт тохиолдуулан, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ 2018 оны 7-р сарын 31-ны орой “8•1”-ний арми байгуулагдсаны баярыг тэмдэглэх өргөн их хүлээн авалт хиййсэн байна. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин болон түүний гэргий, цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхай, МУ-ын УИХ-ын гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар зэрэг Хятад Монгол хоёр орны цэрэг засгийн дээд албаны хүмүүс, нийгмийн олон салбарынхан, олон орноос МУ-д суугаа элчин сайдын яамдын дипломат албан тушаалтнууд болон цэргийн атташе нар, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятадын харьяат нар жич МУ-д суралцаж буй оюутнуудын төлөөлөл зэрэг нийт 300 гаруй хүн тус хүлээн авалтад оролцжээ.

Элчин сайд Шин Хаймин юуны өмнө ХАЧА-ийн бүх офицер дайчдад хандан баярын өдрийн халуун мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, эдүгээ Хятад Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаа урагштай хөгжиж байна. Энэ он гарснаас хойш, МУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар тус тус Хятад улс орж олон улсын хурал цуглаанд оролцсон буюу Хятад улсад айлчилж, Хятад улсын дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян зэрэг Хятадын дээд удирдагчид тэдэнтэй тус тус уулзаж, хоёр тал их олон нэгдсэн ойлголтод хүрлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ч Хятад улсад амжилттай айлчилав. Хятад Монгол хоёр орны олон салбар дахь харилцаа хөгжиж баялаг үр дүнүүдэд хүрч, манай хоёр орон нэр нидэртээ нийцсэн сайн хөрш, сайн түнш, сайн найз боллоо. Иймэрхүү нөхцөл байдалд, өнөөдөр бид ХАЧА байгуулагдсаны 91 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэж буй нь улам их ач холбогдолтой юм. Бие биеийн амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй чухал том асуудлыг харилцан хүндэтгэсэн үндсэн дээр, Хятад улс “Элгэсэг дотно, чин үнэнч, харилцан өгөөжтэй, уужуу батгаамжтай” бодлогоо цаашид баримталж, МУ-ын хөгжлийг дэмжин туслаж, хоёр орны цэрэг арми хоорондын найрсаг харилцааг улам ахиулан, хоёр орны ард түмэнд аз жаргал эдлүүлэх болно гэлээ.

Цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхай МУ-ын цэрэг арийн төлөөлөл, олон салбарынхан ХАЧА байгуулагдсаны 91 жилийн ойн баярыг тэмдэглэх хүлээн авалтад хүрэлцэн ирж оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлж, батлан хагаалалтын болон цэрэг армийн өөрчлөлт шинэчлэлтийг дорвитой ахиулах талаар Хятад улсын хүрсэн ололт амжилтуудыг товч танилцуулаад, Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлогоо хэлбэрэлтгүй баримталж, урт хугацааны турш Хятадын цэрэг дайчид НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, олон оронтой хамтран терроризмтай тэмцэх үйлст чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад Монгол хоёр орны цэрэг армийн харилцаа сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, цэргийн нэгдсэн сургуулилт, сургалт дамжаа зэрэг салбарт баялаг үр дүнд хүрлээ. МУ-ын цэрэг армийг оролцуулсан дэлхийн олон орны цэрэг армитай хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад үргэлжлэн идэвхтэй хувь нэмэр оруулахад ХАЧА бэлэн байна гэж илэрхийлжээ.

МУ-ын УИХ-ын гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ХАЧА байгуулагдсаны 91 жилийн ойд цогтой халуун баяр хргэж, Монгол Хятад хоёр орон бол уул усаараа хаяа даран оршдог найрсаг хөрш. Хоёр орны цэрэг арми хоорондын уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа урт удаан жилийн түүхтэй бөгөөд Хятадын талаас МУ-ын батлан хамгаалалтын болон цэрэг армийн байгуулалтад их хэмжээний харамгүй туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэнд Монголын тал чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны олон салбар дахь хэлхээ холбоо, хамтын ажиллагаа түргэн хөгжиж, цэрэг армийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны маш чухал салбар болж, саяхан миний бие Хятад улсад амжилттай айлчилж, Хятадын удирдагчидтай найрсаг дотно байдалд санал бодлоо солилцлоо. Хятадын талтай цэрэг армийн салбарт хамтран ажиллах явдлыг Монголын тал дээд хэмжээнд чухалд үзэж, хоёр армийн харилцааг цаашид эрчимжүүлэн, түүнийг шинэ ахиц дэвшилд хүргэж, дэлхийн энх тайван, тогтворотой байдалд хувь нэмэр оруулахын төлөө Хятадын талтай хамтдаа хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж илэрхийлэв.

Хүлээн авалт дээр, “Өнөөдрийн Хятадын цэрэг арми” хэмээх дүрс бичлэгийг тавьж зочдод сонирхуулсан бөгөөд ХАЧА-ийн хөгжлийн түүхэн замнал, ололт амжилтуудын тухай танилцуулгын номыг бэлтгэж тавьсан байлаа.

МУ-ын найз нар болон олон орны гийчид зочид ХАЧА-ийн 91 жилийн гэрэл цэцрангуй түүхт замнал, хөгжлийн ололт амжилтыг үнэлэн сайшааж, Хятадын цэрэг арми дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад улам их гарамгай хувь нэмэр оруулахыг хүсэж байгаагаа илэрлхийлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123206607