Хятад Их Британи “Нэг бүс нэг зам”-ыг хамтран байгуулах тухай ярив
2018-08-01 11:00:52 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И 30-нд Бээжин хотноо Их Британийн ГХ-ийн сайд Жереми Ханттай хамт “Хятад-Их Британийн стратегийн VIIII зөвлөгөөн”-ийг даргалсны дараа сэтгүүлчидтэй уулзан, Хятад, Их Британи “нэг бүс нэг зам”-ын байгуулалтад хэрхэн хамтарч ажиллаж байгаа тухай асуултад хариулсан байна.

Ван И: Их Британи бол “нэг бүс нэг зам”-ын байгуулалт дахь хамтын ажиллагааны нааштай түнш юм. Их Британи нь АДБХОБ-нд оролцохоор хамгийн эрт өргөдөл гаргасан орон бөгөөд мөн ч “нэг бүс нэг зам”-ын байгуулалтын хөрөнгө босголтыг удирдах зарчим”-д хамгийн эрт гарын үсэг зурсан орон, өрнөдийн улс орноос хамгийн түрүүнд АДБХОБ-ны тусгай санд хөрөнгө оруулсан улс орон юм. Би “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны талаар Жереми Хант сайдтай идэвхтэй зөвшилцсөн бөгөөд хоёр талаараа хөгжлийн стратегиэ улам сайн холбож, банк санхүү, хууль эрхзүй, шинэчлэл болон бусад гурван салбарын хамтын ажиллагааны нөөц боломжийг нээж ашиглахаар санал нэгдэж, “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны бичиг баримт, гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах тухай зөвшилцсөн. Их Британийн аж ахуйн нэгжүүд банк санхүү, хууль эрхзүйн үйлчилгээний давуу талаа бадруулж, “нэг бүс нэг зам”-ын бодит төсөлд хамтарч ажиллахыг бид сайшаан дэмжиж байна.

“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт нь өөрийн гэсэн дэг журамтай. Бид олон улсын нийтээр мөрдөж буй хууль дүрмийг хүндэтгэж, талууд хамтран өндөр түвшин, өндөр стандарттай, хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна. Хятад, Их Британи, Франц гурван орны хамтран байгуулсан Хинкли Уголын цөмийн цахилгаан станц бол даруй үүний үлгэр шишээ юм. Мэдээж, бодитой хамтын ажиллагааны явцад эрхбиш тухайн нөхцөл байдлыг харгалзан, адил бус улс орны үндэсний байдал болон бодит эрэлт шаардлагыг хүндэтгэх нь өндөр түвшин, өндөр стандарт бүхий хамтын ажиллагаатай мөргөлдөх зүйл үгүй юм гэжээ.

 

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123205684