Цай Минжао Японы харилцааны агентлагийн даргатай уулзав
2018-07-31 16:12:47 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хөү Лижюнь\ Синьхуа агентлагийн дарга Цай Минжао энэ сарын 30-нд Бээжин хотноо Японы Харилцааны агентлагийн дарга Мисао Отурутай уулзав.

Цай Минжао, "Хэвлэл мэдээлэл Хятад Японы харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ жил бол хоёр орны энх тайван найрамдлын гэрээ байгуулсан 40 жилийн ой, хоёр агентлаг энэхүү тохиолыг ашиглаж найрамдалт солилцоо ба хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг ахиулах, Хятад Японы энх тайван найрамдлын ажилд хүчин зүтгэхийг хүсэж байна" гэлээ.

Тэрээр, "Хоёр орны эдийн засаг, худалдааны солилцоо нягт байж, хоёр агентлагийн эдийн засгийн мэдээ мэдээлэлийн талын хамтын ажиллагааны ирээдүй өргөн саруул байна, талууд олсон амжилтынхаа суурин дээр хамтын ажиллагааны хүрээгээ өргөтгөж, түвшнээ дээшлүүлэн хорё орны аж ахуйн нэгжид нэн олон мэдээ мэлэлийн үйлчлэгэ хангахыг хүсэж байна" гэжээ.

Мисао Отуру, "Хоёр агентлаг урт хугацааны турш найрамдалт харилцаагаа хадгалсаар ирэв. Синьхуа агентлагтай Японы тусгай шугам, эдийн засгийн мэдээ мэдээлэл зэрэг салбарт дуртайяа солилцоо, хамтын ажиллагаагаа улам ахиулна" гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123201345