Ши Жиньпин айлчлалаа өндөрлүүлээд Бээжинд буцан ирэв
2018-07-30 10:30:02 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 29-ий өдрийн цахилгаан мэдээ Арабын Нэгдсэн Эмират Улс, Сенегалын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Өмнөд Африкт хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд, түүнчлэн Өмнөд Африкийн Йоханнесбургэд нээгдсэн БРИКС-ын орнуудын удирдагчдын 16-р уулзалтад оролцон, Мауританийн хилээр дамжихдаа найрсаг айлчлал хийснийхээ дараа 7-р сарын 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд буцан ирэв.

Тухайн орон нутгийн цагаар 28-ны орой Ши Жиньпин Мауритани улсаас эх орондоо буцахаар мордсон юм. Мауритани улсын ерөнхий сайд Правинд Жугнаут гэргийн хамт, түүнчлэн засгийн газрын бүрэлдэхүүн нар нисэх онгоцны буудалд үдэн мордуулав.

Ши Жиньпин хэлэхдээ: Энэ удаагийн айлчлал хэдийгээр цаг хугацааны хувьд богинохон хэдий ч баялаг үр бүтэмжтэй, ач холбогдол ихтэй бөгөөд Хятад, Мауританийн найрсаг харилцааг бэхжүүлэн эрчимжүүлэх нь лавтай юм гэв. Правинд Жугнаут Ши Жиньпин дарга Мауританид амжилттай айлчлал хийсэнд баяр хүргээд, Хятадын тал урт удаан хугацааны турш Мауританид туслалцаа дэмжлэг олгосон явдалд талархлаа илэрхийлж, түүнчлэн Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин даргатай дахин уулзахыг хүсэн хүлээж байна гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123194158