Ши Жиньпин Аргентины Ерөнхийлөгч Марклитай уулзав
2018-07-27 11:16:23 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Йоханнесбургийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Мэн На Пань Же\ Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 26-нд Өмнөд Африкийн Йоханнесбургд Аргентины Ерөнхийлөгч Марклитай уулзав.

Ши Жиньпин дарга хэлэхдээ, “Аргентин улсын үнэнч найз, хамтын ажиллагааны түнш болсны хувьд Хятад тус улсын эдийн засаг мөнгөн гүйлгээг тогтвортой байлгах талын ажлыг дэмжихийн зэрэгцээ үргэлжлүүлэн бүх хүчээрээ хавсарна. Хятад Аргентин улсын хөгжлийн ирээдүй болон хоёр орны хойшдын хамын ажиллагаанд итгэл төгөлдөр байна. “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг улам ахиулж, хүнд чухал хөгжлийн төслийн талаар холбож, эдийн засаг, уул уурхай, санхүүжилт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөе” гэлээ.

Үүний дараа Ерөнхиийлөгч Маркли, “Хятад Улс нь Аргентины эдийн засгийн хүндрэлийг даван туулахад болон санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлж байна. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, эрчим хүч, үйлдвэрлэл, агаарын тээвэр, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсч байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123184367