Өмнөд Африкийн олон салбарынхан Ши Жиньпин даргын айлчлалын үр дүнг өндөр үнэллээ
2018-07-26 16:59:04 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өмнөд Африкт төрийн айлчлал хийж байх үеэр Өмнөд Африкийн олон салбарынхан өндрөөр үнэлж, энэ айлчлал хоёр талын харилцааг гүнзгийрүүлэхэд томоохон ач холбогдолтой бөгөөд Өмнөд Африк Хятадын харилцааг шинэ шатанд ахиулах болно гэж үзэж байна.

Өмнөд Африкийн "Стар" сонины энэ сарын 24-ний өдрийн дугаарт “БРИКС-ын дээд уулзалтаас өмнө Ши Жиньпин энд айлчиллаа” гэсэн өгүүлэл нийтлэгдэж, Өмнөд Африк Хятадтай стратегийн харилцаа хөгжүүлэх алтан боломжийг авчирлаа хэмээн өндрөөр үнэлсэн байна.

Мөн өдөр "Претори ньюс" сонин Йоханнесбургийн их сургуулийн Күнзын институтийн дарга Давид Мауниерын үгнээс иш татаж мэдээлэхдээ, "Ши Жиньпиний Өмнөд Африкт хийж буй энэ айлчлал Өмнөд Африк Хятадтай стратегийн харилцаа хөгжүүлэх ховор боломжийг авчирлаа" гэж өндрөөр үнэлсэн хэмээн тэмдэглэжээ.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн ордон мөн өдөр твитерт, "Энэ удаагийн төрийн айлчлал нь Өмнөд Африк болон Хятад улсад стратегийн ач холбогдолтой, түүхэн ач холбогдолтой улс төр, эдийн засаг, нийгэм, олон улсын түншийн харилцаагаа эрчимжүүлж буй нөхцөл байдалд болсон" гэж жиргэсэн байна. Өмнөд Африкийн улс төр судлаач Сомадода Файкени хэлэхдээ, "Өмнөд Африк Хятад хоёр бол БРИКС-ын гишүүн орон юм. Хоёр талын улс төрийн харилцан айлчлал олширч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон бусад олон талт ажиллагаанд нягт хамтран ажиллаж байна. Ши Жиньпин даргын энэ айлчлал хоёр талын харилцааг цаашид эрчимжүүллээ" "гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123180117