39 тэрбум юанийн өртөг бүхий 1030 төсөлд гэрээ байгууллаа
2018-07-12 12:23:06 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын хойд хэсгийн олон улсын шинжлэх ухаан технологийн XV яармаг энэ сарын 6-8-нд Манжуурт болж өнгөрлөө.

Тус яармаг нь “Нэг бүс нэг замын санаачлагын хүрээнд хөгжилт нээлтийг ахиулан шинийг эрэлхийлж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн хамтаар ашиг хүртэх”-аар сэдвлэсэн байна. Уг яармагт Хятад, ОХУ, Монгол Улс голчлон оролцсноос гадна Вьетнам, Израиль, БНСУ, Испани зэрэг 15 улсын шинжлэх ухаан технологийн байгууллага болон аж ахуйн нэгж оролцлоо. Энэ үеэр 30 мянга гаруй төсөл танилцуулагдан 39 тэрбум юанийн өртөг бүхий 1030 төсөлд гэрээ байгуулсан байна.

Яармагийг 2004 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулалтын цар хүрээ, үзүүлэх нөлөө жилээс жилд нэмэгдэж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123115431