Элчин сайд Шин Хаймин ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хорооны төлөөлөгчидтэй уулзлаа
2018-07-11 16:25:46 Эх сурвалж: БНХАУ-аас Монголд суугаа ЭСЯ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ сарын 7-нд Монгол Улсад айлчлал хийсэн ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ. ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хорооны дэд захирал хатагтай Вэй Хун болон БНХАУ-ын ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь зэрэг албаны хүмүүс уулзалтад оролцов.

Хатагтай Вэй Хун, “БНХАУ-ын ЭСЯ ӨМӨЗО болон Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд үзүүлдэг дэмжлэгт талархлаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, ӨМӨЗО-ы хошуу, аймгуудын идэвхтэй оролцоо дор ӨМӨЗО-ы худалдааг дэмжих хороо МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан 3 дахь удаагийн "Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа-2018" амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн үзэсгэлэн тавигдсан бүтээгдэхүүн, түүний зэрэглэл, чанар зэрэг бүхий л талаараа өмнөх жилээс илүү сайн болж, ард иргэдэд их таалагдсан. Үзэсгэлэнд оролцогч компаниуд Монголын талын компаниудтай уулзалт хийж, хамтран ажиллах олон санал дээр тохиролцон үр дүн арвин байсан. ӨМӨЗО цаашид "Бүс ба зам" санаачилга болон "Хөгжлийн зам" стратегийг уялдуулахад идэвхийлэн оролцож, Хятад Монголын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно” гэв.

Мөн ӨМӨЗО-ы Аж үйлдвэрийн холбооны дэд дарга Сунь Чин, Алшаа аймгийн дэд дарга Сэчин, Бугат хотын Худалдааны газрын дарга Яан Жаньмэн, Бугат төмөр компанийн орлогч захирал Лю Жэньган зэрэг удирдлага нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа болон Монголын талын хамтын ажиллагааг танилцуулав.

Элчин сайд Шин Хаймин ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хорооны төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд таатай буйгаа илэрхийлэв. Тэрээр мөн “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар БНХАУ-д очин, хоёр улсын удирдагч нар бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар олон чухал тохиролцоонд хүрсэн. ӨМӨЗО нь газарзүй болон ард түмний соёлын хувьд Монголын талтай хамтын ажиллагааг хөгжүүлэх онцгой давуу талтай, ӨМӨЗО-ы аймаг, хошууд Монголын талтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс ӨМӨЗО-ыг Монгол талтай хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг гэх мэт салбаруудад бүх талаар хамтран ажиллахад урьдын адил дэмжлэг үзүүлнэ” гэв.

Энэ сарын 6-нд 3 дахь удаагийн "Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа-2018" Монгол Улсад амжилттай болж өндөрлөлөө.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123110751