Өвөр Монгол банк болон Голомт банк Банк хоорондын хадгаламжийн гэрээ болон Банк хоорондын зээлийн гэрээг байгууллаа
2018-07-11 16:24:53 Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2018 оны 07-р сарын 05-ны өдөр Монгол Улсын Голомт банк БНХАУ-ын Өвөр Монгол банктай 2017 онд байгуулсан банк хоорондын хадгаламжийн гэрээг сунгаж, банк хоорондын зээлийн гэрээг шинээр байгууллаа.

Уг гэрээний дагуу Өвөр Монгол банк Голомт банканд юань, ам.доллар болон төгрөгийн богино хугацааны эх үүсвэр олгох юм. Ингэснээр Голомт банк нь эх үүсвэрийн зардлаа бууруулж, харилцагчдадаа илүү таатай нөхцөлтэй зээл олгох боломж бүрдэж байна. Мөн хоёр улсын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн түншлэл, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж буйгаараа чухал ач холбогдолтой юм.

Монгол Улстай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд ӨМӨЗО-д байрладаг. Тиймээс тус банк нь газар зүйн онцлогтоо тулгуурлан Монгол Улстай хамтран ажилладаг эдгээр аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажиллаж, бүх төрлийн банкны үйлчилгээг үзүүлж ирсэн юм.

Өвөр Монгол банк нь 1999 онд ӨМӨЗО-ы Засгийн газрын хөрөнгө оруулалттай байгуулагдсан орон нутгийн банк бөгөөд Монгол Улсаас анх удаа 2014 онд Голомт банктай юань болон ам.долларын гадаад төлбөр тооцооны хамтын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Эдүгээ гадаад худалдааны санхүүжилт, төгрөгийн төлбөр тооцоо, валют арилжаа, харилцан туршлага судлах хөтөлбөрүүд зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123110135