Ли Кэчян Германы Ерөнхийлөгчтэй уулзав
2018-07-10 17:11:59 Эх сурвалж: Хоур
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Орон нутгийн цагаар 7-р сарын 9-нд Берлин дэх Ерөнхийлөгчийн ордонд Германы Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайер Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчянтай уулзав.

Ли Кэчян Ерөнхийлөгч Штайнмайерт Ши Жиньпин даргын мэндчилгээг дамжуулаад: Хятад Германы харилцаа дээд түвшний хандлагаа хэвээр хадгалж байна. Хятад Германы Засгийн газар хоорондын энэ удаагийн зөвшилцлөөр хоёр орны дараачийн шатны олон салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж тогтоолоо. Хоёр тал иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч, олон талт худалдаа, чөлөөт худалдааг бодит үйл ажиллагаагаараа хамгаалахыг уриаллаа. XXI зуунд худалдаанд саад тавих нь цаг үеэс өнгөрсөн үйл ажиллагаа юм. Хятадын тал Германы талтай хамт дээд давхаргын харилцаагаа хэвээр хадгалж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, ялгаатай талаа хойш тавьж, адил талаа ашиглан, хамтын ашиг сонирхлоо өргөтгөх хамтын ажиллагааны үлгэр жишээг эрэлхийлэхэд бэлэн байна гэжээ.

Штайнмайер саяхан өндөрлөсөн Герман, Хятадын Засгийн газрын V зөвшилцлийн ололт амжилтад баяр хүргээд: Герман Хятад худалдааны их гүрний хувьд чөлөөт худалдааны үйл явц заналхийлэлд өртөхгүй байхыг хүсч байна. Талууд нийтлэг ойлголтод хүрэхийг эрмэлзэж, алсын хараатай бодлого хэрэгжүүлэн, олон жилийн турш асар их амжилтад хүрсэн чөлөөт худалдааг хамгаалж, хамтдаа хөгжихийг дэмжих хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123105247