Ли Кэчян Германд айлчилж байна
2018-07-09 10:28:19 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Орон нутгийн цагаар 8-нд Германы канцлер Ангела Меркелийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тусгай онгоцоор Берлинд очиж, Меркельтэй хамт Хятад, Германы засгийн газрын V зөвшилцлийг даргалж, Германд албан ёсны айлчлал хийж байна.

Ли Кэчян: Хятад, Германы тус тусын шинэ засгийн газар бүрдээд хагас жил болоогүй байхад хоёр ерөнхий сайд харилцан айлчилж буй нь Хятад, Германы сайн харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх гэсэн хамтын хүсэл эрмэлзлийг гүйцэд нотолж байна. Засгийн газрын зөвшилцлийн механизм нь Хятад, Германы хоорондох хамгийн дээд зэрэглэлийн, хамгийн өргөн цар хүрээтэй, олон салбарыг хамарсан хэлэлцээ солилцооны индэр бөгөөд Хятад, Германы олон салбар дахь хамтын ажиллагааг нэгтгэн урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Айлчлалын үеэр Ли Кэчян Меркельтэй хэлэлцээ хийж, сэтгүүлчидтэй уулзан, Хятад, Германы хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцана. Мөн Хятад, Германы эдийн засгийн технологийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад илтгэл тавьж, Хятад, Германы ухаалаг авто машины үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцох юм.

Ли Кэчян Болгарт хийх албан ёсны айлчлал, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын VII уулзалтыг өндөрлүүлээд Берлинд очсон юм.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123100195