Ли Кэчян Хятад-Төв Зүүн Европын эдийн засаг худалдааны чуулга уулзалтад оролцов
2018-07-08 11:34:52 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Тухайн нутгийн цагаар 07-нд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Софи соёлын ордонд Төв Зүүн Европын 16 орны удирдагчтай хамт Хятад-Төв Зүүн Европын эдийн засаг худалдааны VIII чуулга уулзалтад оролцож үг хэлэв.

Ли Кэчян: хэдэн жилийн турш, Хятад-Төв Зүүн Европын орнуудын худалдааны цар хүрээ тасралтгүй өргөжиж, харилцан хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэн, дэд бүтцээр холбох ажил урагштай явагдан, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг биелүүлсэн төдийгүй иргэдэд үр шимийг эдлүүлж байна.

Тэрээр: “16+1 хамтын ажиллагаа” нь Хятад Европын хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ашигтай нөхвөр юм, Европын тэнцвэртэй хөгжил, интеграцчиллийн үйл явцад ашигтай. “16+1 хамтын ажиллагаа” нь Хятад, Төв

Зүүн Европын орнуудын хөгжилд шинэ хөдөлгөх хүчин нэмэрлэж, Хятад Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болсон гэдгийг практик нотолж байна. Будлиантай олон улсын нөхцөл байдалд Хятад улс Төв Зүүн Европын орнуудтай хамт давуу талаа нөхөж, “16+1 хамтын ажиллагаа”-г улам өргөн, улам гүн хүрээнд өргөжүүлэхэд бэлэн байна гэж Ли Кэчян онцлов.

Бид хамтдаа худалдааны чөлөөт байдлыг ахиулна. Хамтдаа дэд бүтцээр холбохыг түргэтгэнэ. Үйлдвэрлэлийн чадавх болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Орон нутаг хүмүүнлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Хятад болон Төв Зүүн Европын орнуудын засгийн газар, худалдаа аж үйлдвэрийн салбарын төлөөлөл нарын 1000 гаруй хүн нээлтийн ёслолд оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123100253