Нээлттэй ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг онцлов
2018-07-08 17:51:23 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Тухайн нутгийн цагаар 7-ны үдээс өмнө, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян София соёлын ордонд Хятад - Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын VII уулзалтад оролцов. Төв Зүүн Европын 16 орны удирдагч хуралд оролцож, Европын холбоо, Австри, Швейцар, Грек, Беларусь түүнчлэн ЕСБХБ ажиглагчийн хувиар хуралд оролцов.

Ли Кэчян, Хятад , Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа нээлттэй, үр ашигтай, хүртээмжтэй зарчмын дагуу механизмын байгуулалт өдөр ирэх тутам төгөлдөржиж, хамтын ажиллагааны олон талт нээлттэй шинэ загварыг буй болгов.

Харилцан итгэлцлийн үндэс суурийг баталгаажуулжээ. Харилцан хөнгөлөлттэй харилцан ашигтай байхыг биелүүлэв. Хятад Европын харилцааны хөгжлийг ахиулав.

Тэрээр: олон улсын байдалд тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж буй хэдий ч энх тайван хөгжил нь эрин үеийн гол сэдэв юм. Ши Жиньпин дарга Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр Хятад улс нээлттэй байдлаа цаашид өргөжүүлэх тухай тодорхой мэдээлэл өгсөн юм. Хятадын түргэн хөгжлийн машинд сууж, Хятадын хөгжлийн боломжийг хуваалцахыг орнуудад хүсэж байна гэв. Ли Кэчян “16+1 хамтын ажиллагаа”-ны хэтийн төлөвийн тухай санаачилгаа дэвшүүлэв.

Эдийн засгийн даяаршил, чөлөөт худалдааг хамгаалж, дүрмээр үндэс болгосон олон талт худалдааны механизмыг баталгаажуулан, ганц талт үзэл, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтэй хялбар байхыг ахиулна.

Аж үйлдвэрийн паркийн байгуулалт болон инновац хамтын ажиллагааны нөөцийг хөгжүүлж, нэн олон Төв Зүүн Европын орнууд өөрийн давуу талаа уялдуулж, төрөл бүрийн паркийн байгуулалтад оролцон, хамтын ажиллагааны шинэ хөдөлгөх хүчнийг буй болгож, гурван талын хамтын ажиллагааны шинэ онцлог зүйл буй болгохыг хүсэж байна.

Банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, “16+1 хамтын ажиллагаа”-нд хөрөнгө хуримтлуулах шинэ замналыг буй болгож, хөрөнгө хуримтлуулах явцад тулгарах хүндрэлтэй асуудлыг зохицуулна.

Орон нутгийн хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлж, 2018 оны “16+1 орон нутгийн хамтын ажиллагааны жил”-ийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, бүс нутгийн хөгжлийн стратегитай уялдуулан, орон нутгийн аж ахуйн нэгжийн зах зээлийг өргөжүүлж, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллахыг ахиулна.

Хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, 2019 оны “16+1 боловсрол, залуусын солилцооны жил” -ийн арга хэмжээг сайтар зохион байгуулна. Виз олгох, хил нэвтрүүлэхийг хялбарчилж, спорт, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг ахиулна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123100252