Гурван улсын аж үйлдвэр, худалдааны салбарынхан чуулав
2018-07-04 17:34:20 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

3-нд Токиод "Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван улсын аж үйлдвэр, худалдааны салбарынхны судлан ярилцах хурал-2018" болж, хуралд оролцсон 100-гаад хүн шинэчлэл, ажил эрхлэх талаар хил дамнасан хамтын ажиллагаа өрнүүлэх тухай ярилцаж, гурван орны хамтын ажиллагаа Ази тив болон дэлхийн эдийн засгийн хөгжлийг шинэ хөдөлгөгч хүчээр хангана гэж үзжээ.

Энэ удаагийн хурал "Хятад, Япон, Өмнөд Солонгосын хил дамнасан ажил эрхлэлтийг хөгжүүлье" уриан дор болсон юм. Гурван орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Лее Жон-Хеон: Гурван орон ашигтай бодлого боловсруулах замаар бусад хоёр орны аж ахуйн нэгжийг татан өөрийн орондоо ажил эрхлүүлбэл, гурван орны эдийн засгийн харилцан нөхөх чанарыг улам чангатгаж, "гурвуулаа амжилтад хүрэх" харилцаа байгуулах болох юм. Зүүн Хойд Азийн байдал эрс өөрчлөгдөж буй цаг үед гурван орон хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, Ази тив төдийгүй дэлхий дахины хөгжлийг шинэ хөдөлгөгч хүчээр хангахад бэлэн байна гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123079631