Хөх хотоос Москва хүрэхэд 8 цаг зарцуулна
2018-07-04 10:43:13 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Нэг бүс нэг зам”-ын санаачилгын хүрээнд ОХУ-тай эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр Хөх хотын нисэх онгоцны буудал энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Хөх хот-Москва чиглэлийн улирлын чанартай тив дамнасан агаарын шугамыг нээх гэж байна. Тус шугам нь Өөртөө засах орны анхны тив алгассан агаарын шугам болж байгаагаараа онцлог юм.

Агаарын шугамын нислэгийн дугаар нь GS7947/7948, 330 зорчигчийн багтаамжтай бөгөөд долоо хоногт тутамд нэг нислэг үйлдэнэ. Онгоц 11:00 цагт Хөх хотоос хөөрч 19:05 минутад Москва газардах ба буцах нислэг нь 21:25 минутад Москвагаас хөөрч дараа өдрийн 04:45 минутад Хөх хотод буух юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123077128